Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардууллаа.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
2021 оны 6-р сарын 1-ний байдлаар чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсны 239 нь хүүхдүүд байна.
ДэлгэрэнгүйТөгсөх ангийн сурагчдад БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Монголын их, дээд сургуулиудын консерциум, сэтгэл зүйн нийгэмлэгийнхэн хамтарч сургалт зохион байгууллаа. Сургалтад Мөрөн хотын төгсөх ангийн сурагчдын төлөөлөл оролцсон бол тус аймгийн бусад сургуулийн төгсөгчид цахимаар хамрагдсан юм.
ДэлгэрэнгүйХААИС, түүний харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтдээс бүрдсэн баг Хөвсгөл аймгийн малчдад зөвлөгөө өгч ажиллаж байна.
Дэлгэрэнгүй“КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын багш сурагчид орон зай, цаг хугацааны байршлаас үл хамааран сургалтын үйл ажиллагааг онлайнаар явууллаа.
ДэлгэрэнгүйМэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдан хүний амьдралын хэвшил хурдацтай өөрчлөгдөж, хүн төрөлхтний орчноо танин мэдэх, суралцах арга барил, үйл явц шинэ хэлбэрт шилжиж, хүний хөгжлийн шинэ үеийнхэн буюу 90-ээд онд төрсөн залуучууд буюу Y “миллениал”, Z үеийнхэн А үеийнхний хөгжил, төлөвшлийг дэмжин чиглүүлэх шаардлага тулгарч байна.
ДэлгэрэнгүйОрон нутгийн боловсролын салбарт 35 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын Гавьяат багш Чойрогийн Отгонбаяр Монгол Улсын Ардын багш цолоор шагнууллаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 19-25-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулан шалгалтын өмнөх стресс менежмент шалгалтын айдас, санаа зовнилоо даван туулахад нь тусламж дэмжлэг өгч, чиглүүлэхээр мэргэжлийн сэтгэл зүйчид өчигдрөөс ажиллаж эхэллээ.
ДэлгэрэнгүйБҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /НЭМЭЛТ ЗАР/
ДэлгэрэнгүйЭнэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн арга хэмжээ нь үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилго дор болж өнгөрлөө.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон яамны удирдлагууд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Археологийн хүрээлэнгүүдэд ажиллалаа.
ДэлгэрэнгүйОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
ДэлгэрэнгүйАймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалт боллоо. Сургалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас тогтмол зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй














