Шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, олон нийтэд түгээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2 жил тутам “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд олгодог Үндэсний инновацын шагналд нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйҮндэсний Инновацийн шагнал
Инновацийн тухай хуулийн 17.1.11, 17.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Үндэсний инновацийн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2."Шилдэг инновацийн бүтээгдэхүүн", "Үйлчилгээний салбарын шилдэг инноваци" шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг тус бүр 30.0 (гучин) сая төгрөг байхаар тогтоосугай. 3.Үндэсний инновацийн шагналыг дагалдах мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн 2 төрөлтэй байна.
Дэлгэрэнгүй“Үндэсний инновацийн шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйЭнэхүү журмын зорилго нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах, бүртгүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2017 оны 19 дугаар тогтоолоор “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдсан. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл нь Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Дэлгэрэнгүй