card

Хяналт, шинжилгээ, үнэлгээ

АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан Боловсролын салбарт хамаарах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАГДСАН ЗОРИЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,  ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАГДСАН ЗОРИЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2024 оны эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
Сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа

Сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа

Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад 2, Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад 2, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 9, богино хугацааны сургалтад 1, Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 22 албан хаагчийг тус тус хамруулсан. Дээрх яамны албан хаагчдын сургалтын зардалд нийт 9,720,000 төгрөгийг яамнаас гаргаж, албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын 4 албан хаагчийн байгууллагын, 6 албан хаагчийг улсын зардлаар нийт 10 албан хаагчийг тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийг мэргэшүүлэх багц сургалтад хамруулсан. Сургалтын зардал нийт 6,400,000 төгрөгийг байгууллагаас гаргаж, албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 2.Төрийн албаны зөвлөлийн 7*4*10 цахим сургалтад яам, харьяа байгууллагын албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 3. Яамны нийт албан хаагчдын Удирдлагын академийн зохион байгуулсан “Авлигаас ангид төрийн алба 1, 2, 3-р түвшин”, “Ёс зүй 1, 2, 3-р түвшин”, “Хүний эрх 1, 2, 3-р түвшин”, “Монгол хэлний анхан шатны цахим хичээл 1, 2, 3-р түвшин” цахим сургалтад хамруулж, гэрчилгээг хувийн хэрэгт нь хийх ажлыг зохион байгуулсан.Мөн "Архивын мэргэшүүлэх сургалт"-д архивын ажилтан Б.Болорчимэгийн сургалтын төлбөр 250'000 төгрөгийг байгууллагын зардлаас шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй
Ил тод байдлын шалгуур үзүүлэлт

Ил тод байдлын шалгуур үзүүлэлт

Боловсрол, шинжлэх ухааны яам нь "Хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж, бодитой үр нөлөө үзүүлэх олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар оюуны өндөр боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд оршино." гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлж байна.Засгийн газрын 2023 оны Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг болон Боловсрол, шинжлэх ухааны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, бүтцийн схемийг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулсан. https://www.meds.gov.mn/erkhem-zorilgo линкээр байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг холбогдох мэдээллийг нээлттэй харах боломжийг бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй
Баян-Өлгий аймагт ажилласан тухай

Баян-Өлгий аймагт ажилласан тухай

Баян-Өлгий аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон нийт боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, дотоод аудитыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит-Тогтоол

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит-Тогтоол

Дотоод аудитын 2023 оны төлөвлөгөөний дагуу тушаал, удирдамжийг боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд дотоод аудитын хорооны даргаар батлуулж дараах байгууллагуудын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, түүний зарцуулалт, анхан шатны баримтын бүрдэл, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал, өглөг, авлага үүссэн шалтгаан, бүртгэл, түүнийг шийдвэрлэсэн байдал, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн болон бусад тайлангийн тайлагналт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд төлөвлөгөөт дотоод аудитыг хийж ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээний 2023 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд  хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан Боловсрол, шинжлэх ухааны яам /2023 оны жилийн эцэс/

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан Боловсрол, шинжлэх ухааны яам /2023 оны жилийн эцэс/

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан боловсрол, шинжлэх ухааны салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН   2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2023 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй