Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цолыг хүртээлээ.
ДэлгэрэнгүйМэдээ
Өнөөдөр Монгол Улсад үндэснийхээ түүхэн уламжлал, олон улсын нийтлэг жишиг, хандлагыг хослуулсан шинжлэх ухаан, технологи, инновацийн бие даасан тогтолцоог хөгжүүлэхэд шинжлэх ухааны академи болон үе үеийн эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны шилдэг менежерүүд жинтэй хувь нэмэр оруулсан.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.
ДэлгэрэнгүйМонгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. Шагналыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйМонголын боловсролын түүх, мэргэжлийн нэр томьёо, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг багтаасан “Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 ботийг эмхэтгэлээ. Энэ ном нь Британика толь бүтээдэг олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байна.
ДэлгэрэнгүйТулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн одон, медаль гардууллаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудлаарх дээд комиссар нар 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
ДэлгэрэнгүйМонгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаагаа 1950 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженерийн чиглэлээр оюутнуудыг суралцуулж байна.
ДэлгэрэнгүйБШУ-ы сайд хэлсэн үгэндээ Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэв.
ДэлгэрэнгүйУлсын төсвийн хөрөнгөөр баригдсан Номгон сургуулийн өргөтгөлийн 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орох юм. Хичээлийн байрын өргөтгөл стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээс бүрдсэн нийт 23 анги танхимтай.
Дэлгэрэнгүй














