Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрөгч 6-р сард хийж хэрэгжүүлсэн ажлуудаас түүвэрлэн хүргэж байна.
ДэлгэрэнгүйМэдээ
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг энэ сарын 02-09-ний өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, сургалт явуулж, гарын авлага боловсруулах, мал, амьтны эмнэлэг байгуулах төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд мал, амьтны эмнэлгийн шав тавилаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн 69,2 хувийн саналаар дэмжлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Франц улсын Элчин сайдын яам, Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын яам, Бордугийн их сургуультай хамтран туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйTОПИК шалгалт гэж юу вэ? Хаанаас зохион байгуулдаг вэ? Хэзээ зохион байгуулах вэ? Асуултад БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди хариулт өглөө
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
ДэлгэрэнгүйМонголын өнцөг булан бүрд ажилладаг шилдэг багш нарын бэлтгэсэн хичээлүүдийг нийслэл, аймаг, сумын төв гээд хаана ч амьдарч буй хүүхэд үзэх боломжийг Medle.mn платформ олгож байна. Энэ бол Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын мэдээллийн технологийн төвийн хөгжүүлж буй багш, сурагчдыг холбох зорилго бүхий боловсролын цахим контентын сан юм.
ДэлгэрэнгүйГачууртын САА-н малчдын хүүхдүүдэд зориулж 1987 онд байгуулсан 63 дугаар цэцэрлэг нь 6 бүлэгт , хамран сурах тойргийнхоо 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Мөн хувийн цэцэрлэгийн байрыг түрээсэлж, тойргийнхоо 100 хүүхдийг нэмж хамруулснаар нийтдээ 340 хүүхэд цэцэрлэгийн үндсэн сургалтаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм. Уг цэцэрлэг ашиглалтад орсноор тойргийн цэцэрлэгийн насны нийт 680 хүүхдийн 440 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Дэлгэрэнгүй














