Монгол Улсын Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 дахь зорилтын 2 дахь арга хэмжээг тус тус үндэслэн “Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
ДэлгэрэнгүйМэдээний архив
PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэж, баталлаа.
ДэлгэрэнгүйЮНЕСКО-оос “Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт олон улсын форум зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБоловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, ингэхдээ чанарт онцгой анхаарах шаардлагатай талаар уулзалтын үеэр талууд ярьж байлаа. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байхыг чухалчилж байгаа юм.
ДэлгэрэнгүйАШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн докторант Эрдэнэбатын Саруулсайхан “Илүү тээлттэй эхийн төрөлтийн явцыг ихэс болон хүйнд үүсэх морфологи бүтцийн өөрчлөлттэй нь холбон судалсан дүн” сэдвээр АУ-ны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 12 дугаар сарын 15-ны 14:00 цагт АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан мэргэжлийн боловсролын салбар 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд шилжиж ирснээр боловсролын тогтолцоо бүтэн болов.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 859 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Нийт 859 сургуульд 746,405 суралцагч суралцаж, 36,118 үндсэн багш ажиллаж байна.
ДэлгэрэнгүйАвлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасны дагуу зохион байгуулсан “Оюутны эрдэм шинжилгээний илтгэл, эсээ бичлэгийн уралдаан”-ы дүн гарч, шалгарсан оюутнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болов.
ДэлгэрэнгүйБШУЯ, ХХААХҮЯ, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Жандагсүрэн сан, Монголын Менежментийн холбоо хамтран Эдийн засаг бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд Менежментийн XIV улсын олимпиадыг зохион байгууллаа. Энэ жил дотоодын 13 их, дээд сургуулийн 17 багийн нийт 85 оюутан мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлд ажилласан.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Конвенц
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөний төлөвлөлт бүхий загвартай танилцаж, мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ нь нийт оюутны 5 хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт юм. Эдгээрээс 65 хувь нь эмэгтэй оюутнууд байдаг.
Дэлгэрэнгүй










