Боловсрол, шинжлэх ухааны яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газартай хамтран нийт ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт жендэрийн талаарх суурь ойлголт, мэдлэг олгох, сургуулийн орчинд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, сурагчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах чадвар олголоо.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журам батлах тухай" А/488 дугаар тушаалаар Боловсролын салбарын мэдээллийн систем ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохицуулах журам
ДэлгэрэнгүйМУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн докторант Т.Золбоогийн “Гэмт хэргийн бүрэлдүүн эрүүгийн эрх зүйн суурь асуудал болох нь” сэдэвт докторын ажлын хамгаалалт 2022 оны 12 дугаар сарын 23-ны 11:00 цагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн танхимд болно.
ДэлгэрэнгүйДээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалд тус тус үндэслэн “Боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.
Дэлгэрэнгүй1.Ерөнхий боловсролын сургуулийн /цаашид сургууль гэх/ багшийн хөгжлийн төвд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.
ДэлгэрэнгүйОдоогоос жил хагасын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх болон сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, ерөнхий боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцож байв.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хороо хуралдлаа. Хурлаар төслийн 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр, 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
ДэлгэрэнгүйМатематикийн хоцрогдол арилгах хөтөлбөр туршиж байгаа 6 сургуулийн нэг нь Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль юм. 1541 сурагчтай энэ сургуульд өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны сайд ажиллав. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын түвшинг тогтоогоод хүүхэд бүр хоцрогдол үүссэн тэр ангиасаа эхлэн математикийн хичээлээ нөхөж үзэж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сурагчид ашиглах боломжтой боллоо.
ДэлгэрэнгүйТөв азийн их сургуулиудын cтартап генератор хөтөлбөр нь эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөрийн салбарын нийгмийн болон аж ахуй нэгжийн бодит асуудлуудыг шийдвэрлэх замаар практик, бизнес эрхлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх их сургуулиудын бүтэн цагийн оюутнуудын дундах өрсөлдөөнт инновацын тэмцээн юм. Хөтөлбөрийн хүрээнд Цахиурын хөндий болон CAREC бүсийн олон улсын мэргэжилтнүүд оролцогчдод цуврал воркшоп, заавар зөвлөгөө өгөх ба хөтөлбөрийн төгсгөлд шилдэг оролцогчдод мөнгөн шагнал, сертификат олгох юм.
Дэлгэрэнгүй"Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг нцутагшуулъя" аян 4 аймагт зохион байгуулав. Аяны хүрээнд төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдсэн.
ДэлгэрэнгүйЦаг хугацаа, орон зайнаас үл хамааран, сайн багшийн хичээлд хамрагдаж, чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэв.
ДэлгэрэнгүйТөрийн өмчит их, дээд сургуулиудыг үе шаттайгаар хотоос гаргаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх зорилт ажил хэрэг болж эхэллээ.
ДэлгэрэнгүйИх, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох замаар судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Бүтээлийн хуулбарлалт шалгах үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулсан болно.
Дэлгэрэнгүй










