Мэдээний архив
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 92, Дотоод хэргийн их сургуулийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 33.6 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж, суралцагчдын 47.7 хувь суралцаж, багш ажилтнуудын 39.5 хувь нь ажиллаж байгаа бол цэцэрлэгийн 47.7 хувь нийслэлд үйл ажиллагаа явуулж, хүүхдийн 45.3 хувь хүмүүжиж, багш ажилтнуудын 45.2 хувь нийслэлд ажиллаж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах байршлуудад өөрийн барилгаа цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх сонирхолтой ирнгэн, аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйЭнэ уралдаанд дэлхийн 86 орон оролцдог болж өргөжжээ. Манай Улсын тухайд 2015 оноос хойш тогтмол оролцож амжилтуудаа 3-5 байр ахиулсаар байна. Гагнуурын төрөлд дэлхийн рекордыг эзэмшдэг.
ДэлгэрэнгүйСУИС-ийн докторант Бямбажав овогтой Энхбат “Монгол гэрийн дизайны судалгаа, хөгжүүлэлт” сэдвээр Урлаг судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06-р сарын 29-ны 14:00 цагт СУИС-ийн Төв байрны 222 тоотод (Эрдмийн өргөө) болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, ТЕМАСЕК сан, Сингапурын Политехникийн сургууль хамтран Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 14 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа юм.
ДэлгэрэнгүйҮндэсний зөвлөлийг боловсрол шинжлэх ухааны сайд ахалж байгаа бол 8 яамны төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл гээд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй юм.
ДэлгэрэнгүйШУТИС-ийн докторант Очирбатын Отгоннаран нь “БИО-ТООЦООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗОХИОМЖ, КОМПЬЮТЕР СИМУЛЯЦЫН СУДАЛГАА” сэдвээр компьютерын ухааны чиглэлээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн 405 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйЦэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн. Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/214 дугаар тушаал
Дэлгэрэнгүй









