Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цолыг хүртээлээ.
ДэлгэрэнгүйМэдээний архив
“Монгол орны нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийн ангилал” сэдвээр газарзүйн ухааны докторын зэрэг хамгаална.
Дэлгэрэнгүй“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
ДэлгэрэнгүйШУТИС, Барилга, архитектурын сургуулийн докторант Доржхүүгийн Энхбаатар нь “Авто замын засвар шинэчлэлтийн ажилд хүйтнээр дахин боловсруулах технологийг нутагшуулах судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот хурлын өрөөнд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Монгол Улсад үндэснийхээ түүхэн уламжлал, олон улсын нийтлэг жишиг, хандлагыг хослуулсан шинжлэх ухаан, технологи, инновацийн бие даасан тогтолцоог хөгжүүлэхэд шинжлэх ухааны академи болон үе үеийн эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны шилдэг менежерүүд жинтэй хувь нэмэр оруулсан.
ДэлгэрэнгүйСУИС-ийн докторант Аянгын Ариухан "Бай ша ши юэ" хэмээх хөгжмийн бүтээлийн судалгаа" сэдвээр Урлаг судлалын доктор (Ph.D) зэрэг хамгаална.
ДэлгэрэнгүйҮндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Баатархүүгийн Энхзоргол “Нийслэл хотыг агаарын довтолгооноос хамгаалах боломжийн судалгаа” сэдвээр “Цэрэг, батлан хамгаалах” чиглэлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.
ДэлгэрэнгүйМонгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. Шагналыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйМонголын боловсролын түүх, мэргэжлийн нэр томьёо, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг багтаасан “Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 ботийг эмхэтгэлээ. Энэ ном нь Британика толь бүтээдэг олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байна.
ДэлгэрэнгүйТулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн одон, медаль гардууллаа.
Дэлгэрэнгүй“Шихихутуг” их сургуулийн докторант Ганболдын Амаржаргалан “Хувийн эрх зүй дэх эрх, үүргийн бүтцийг харьцуулсан эрх зүй судлалын үүднээс тодорхойлох нь” сэдвээр, мөн Лувсандоржийн Өлзийсайхан “Парламентын хуралдааны дэг: эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдэвт бүтээлээр тус тус доктор (Ph. D)-ын зэрэг хамгаална.
Дэлгэрэнгүй









