Дотоод хэргийн их сургуулийн докторант Б.Цогтбаатар “Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийг нотлох ажиллагаа”, докторант Я.Цэлмэн “Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийн нотолгоо” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-16:00 цагт их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно. Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
ДэлгэрэнгүйМэдээний архив
45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.
ДэлгэрэнгүйМонгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ардын Засгийн газрын хурлын шийдвэрээр анх байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Богд хааны зарлигаар батлуулсан билээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.
ДэлгэрэнгүйМонгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өдгөө 90 насны өндөр босгыг даваад буй ХААИС-ийн анхны багш, доктор, профессор Сономдоржийн Ичинхорлоо багшид Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Тэдний дунд боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөл багтсан юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
ДэлгэрэнгүйБоловсролын шинжлэх ухааны яам донор байгууллагуудын 2021 оны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч элчин сайдын яамд болон олон улсын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн Монгол Улсаас гадаад улс оронд эх орноо төлөөлж байгаа элчин сайдууд цахимаар оролцсон юм
ДэлгэрэнгүйТусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ иргэний андгай өргөх ёслол боллоо. Ёслолд энэ онд 16 нас хүрч байгаа 43166 иргэн оролцсон юм. Төрийн ордны их танхимд энэ арга хэмжээ болохтой зэрэгцэн 21 аймаг 9 дүүрэгт мөн андгай өргөх ёслол болсон юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.
ДэлгэрэнгүйБНЭУ-ын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйШинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм.
ДэлгэрэнгүйМонгол, Франц хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тодруулбал 1926 онд Монголоос анхны 6 оюутан Францад очиж суралцаж байсан түүхтэйг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд онцоллоо.
ДэлгэрэнгүйThe Ministry of Education and Science (“The Client”) is signing a contract with Mongolian Education Alliance for Consultancy Service for Inclusive Education Support Resources, Community Engagement, and Policy, contract number C002, in the total amount of MNT 1,102,000,856.66.
ДэлгэрэнгүйThe Government of Mongolia (the Client) through its Ministry of Education and Science, has received financing from the Asian Development Bank towards G9208-MON: Support for Inclusive Education Project. The objective of the project is to improve access to and quality of mainstream education for children with disabilities (CWD) in Mongolia by improving accessibility features in selected mainstream schools and kindergartens; building capacity to deliver inclusive education; and strengthening inclusive education support resources, community engagement, and policy. More information about the project can be obtained from http://www.adb.org/projects/52103-001/main.
Дэлгэрэнгүй












