card

Мэдээний архив

Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн докторант Бадрах овогтой Сандагдорж “Тал хээрийн бүсийн монгол гүүний саамны гарц, найрлага, шинэлэг байдлын үнэлгээ” сэдвээр Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагаас ХААИС-ийн Захиргааны I байр, Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 11 мянга орчим багш ажиллаж байна. Тэдний дундаас 2002 онд анхны гавьяат төрсөн нь Ц.Майдаржав багш юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 15 хүн энэ эрхэм цолыг хүртжээ. Хамгийн ахмад гавьяат П.Дулмаа багш энэ жил 85 насны босгыг давж байна. 100 жилийн түүхтэй боловсролын салбарын 51 жилийн түүхийг П.Дулмаа багш бичилцжээ.

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

Энэ хичээлийн жилд Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Шинэ зуун жилийн босгон дээр Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр мөн тохиож байна. Өнөөдөр бүх шатны боловсролын байгууллагад 52 мянган багш ажиллаж ирээдүй, хойч үеэ соён гэгээрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.

Дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛ-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

“БОЛОВСРОЛ-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Энэ үеэр орчин үеийн Монголын боловсрол судлалын шинэ дэг, сургууль, үүсэл хөгжил, боловсрол, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн тухай, 100 жилийн хугацаанд боловсролын яамны гүйцэтгэсэн үүргийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

Дэлгэрэнгүй
ХӨГЖМИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ХӨГЖМИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд байгаа 1700 гаруй багш нарын төлөөлөл болгож эхний ээлжинд аймаг, дүүрэг бүрээс дөрвөн багш буюу нийт 120 багшийг энэхүү сургалтад хамрууллаа.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй
АРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД 180 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАРИГДАЖ БАЙНА

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД 180 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАРИГДАЖ БАЙНА

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч. Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. 790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Ди Ти И Эм Строй ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Гэвч ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч ондоо багтааж ашиглалтанд оруулах болно гэдгээ инженер нь мэдэгдлээ. Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна.

Дэлгэрэнгүй
Гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл

Гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл

Боловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүйн сургалтын цахим модуль, контент боловсруулах” зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх саналыг ирүүлэхийг урьсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дараахь байгууллагад гэрээ байгуулах эрх олгосон.

Дэлгэрэнгүй
ОРХОН АЙМГИЙН 1-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН II БАЙРЫН БАРИЛГЫН ЧАНАРТ АНХААРАХЫГ САНУУЛЛАА  

ОРХОН АЙМГИЙН 1-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН II БАЙРЫН БАРИЛГЫН ЧАНАРТ АНХААРАХЫГ САНУУЛЛАА  

Сургуулийн барилга муудаж, хүрэлцээ, багтаамжгүй болсон учир шинэ барилгын ажлыг 2016 оноос эхлүүлсэн. Барилгын ажил удаашралтай, чанар муу байгаа учир барилгын чанарт анхаарч ажиллахыг дэд сайд Г.Ганбаяр санууллаа.

Дэлгэрэнгүй
УЛСЫН II ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭРГЭДЭЭ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

УЛСЫН II ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭРГЭДЭЭ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Улсын II төв эмнэлэгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа. Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо.  

Дэлгэрэнгүй
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ЦОГЦОЛБОР БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ОРХОН АЙМАГ, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ЦОГЦОЛБОР БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ОРХОН АЙМАГ, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, яамны газрын дарга нар болон ШУТИС, МУИС-ийн төлөөлөл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзлаа.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

МУЭИС-ийн докторант Юра овогтой Түвшинзаяа "Бага сургуулийн сурагчдын геометрийн мэдлэгийг өргөтгөхөд технологийн хандлагыг ашиглах нь" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 10-р сарын 14-ний 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.

Дэлгэрэнгүй