Мэдээ мэдээлэл
Шинэ
Тус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. 80 монгол оюутан энэхүү англи хэлний хөтөлбөрт мөн суралцдаг. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.
Шинэ
2023-07-11
БИОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ.
2023-07-11
2023 оны 07 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эх орондоо авч ирж байна.
Тодруулбал Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ.
Шинэ
2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-аас хэрэгжүүлсэн 'Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "бага насны хүүхдийн хөгжилд оруулсан" хувь нэмэрийг үнэлж НҮБ-ын “Certificate of Recognition” олголоо. Батламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Комлан өнөөдөр гардууллаа.
Шинэ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.
Шинэ
Улсын Их Хурлын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг эцэслэн баталлаа.
Шинэ
2023-07-07
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА
2023-07-07
Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын баг хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа