Мэдээ мэдээлэл
Шинэ
2025-04-01
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2025-2026 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
2025-04-01
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2025-2026 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
Шинэ
Боловсролын сайд П.Наранбаяр Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төв болон АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Насан туршийн боловсролын төвийн захирал Н.Насанжаргал “Манай төв гоо зүй, амьдрах ухаан, үндэсний бичиг, мэдээллийн технологийн гэсэн дөрвөн орон тооны багштай ч гэр бүлийн боловсрол, амьдрах ухаан, санхүүгийн боловсрол, хувь хүний хөгжил, ёс зүйн төлөвшил, иргэний боловсрол гээд арваад чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулан хичээл заалгадаг. Өнгөрсөн онд манай сургалтуудад нийт 34 мянга гаруй иргэн хамрагдсан байна” гэсэн юм
Шинэ
Боловсролын сайд П.Наранбаяр Дорноговь аймагт ажиллах үеэрээ аймгийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтантай уулзаж “Боловсролын салбарт 2024-2028 онд баримтлах бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавин ярилцлаа.
Тэрбээр илтгэлдээ “2025 оны улсын төсвийн хүрээнд Говийн бүсэд нийт 55.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна.
Үүнээс Дорноговь аймагт 32.1 тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүд хэрэгжиж байна.
Шинэ
Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд боловсролын салбарын хүний нөөцийн “EDU-HR” клубын гишүүдэд зориулсан манлайллын 10 ур чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар удирдлагын манлайлал, харилцаа, асуудал шийдвэрлэх арга барил зэрэг чадамжуудыг онол, практик хослуулан заасан агаад оролцогчид багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх дасгал, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон байна.
Шинэ
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тимор-Лестед “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” олгож ирсэн.
Тус шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
2025 оноос эхлэн тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улс багтсан байна. Монгол Улсаас "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлж, шагнал олгохоор шийдвэрлэсэнээ энэ оны 4 дүгээр сард албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр Эрхэмсэг гүнжээс энэ оны 10дугаар сарын 15-нд шагналаа гардан авна.
Шинэ
“2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33361 сурагч энэ шалгалтыг өгч байсан юм. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог байлаа. Мөн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болголоо” гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа ярилаа.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа