Мэдээ мэдээлэл
Шинэ
Дэлхийн Цахим Боловсролын Чуулга уулзалт (WDEC) “Боловсролын хөгжил ба шинэчлэл: Оюун ухааны эрин үе” сэдвийн дор БНХАУ-ын Ухань хотноо өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтад Боловсролын сайд П.Наранбаяр оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цахим шилжилтийг дэмжих, туршлага солилцох зорилготой юм. “Сургалт—Суралцахуй—Удирдлага—Үнэлгээ—Судалгаа” зэрэг боловсролын бүх түвшинд дижитал шийдэл, технологийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар оролцогч талууд хэлэлцэх юм.
Шинэ
Боловсролын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл ТББ, Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон бусад хамтрагч байгууллагуудтай хамтран , “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” -ыг өнөөдөр зохион байгууллаа.
Шинэ
БЗС-ийн санхүүжилтээр гадаадад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт.
Шинэ
2025 оны Зүүн Азийн бүс нутгийн бодлогын хэлэлцээр “Хиймэл оюуныг нэвтрүүлсэн дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдвийн хүрээнд боллоо.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нээж хэлсэн үгэндээ “ Хиймэл оюун (AI) нь багш, ажилтнуудыг орлох бус харин тэднийг дэмжих хэрэгсэл байх, бид оюутнуудаа AI‑ийг ухамсартайгаар ашиглаж, өөрийнхөө бие даасан бодол, сэтгэлгээг хөгжүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэхэд сургах мөн оюутнуудын хувийн мэдээллийг чанд хамгаалж, багш нарыг AI‑тай үр дүнтэй, хариуцлагатай хамтран ажиллахад бэлтгэх хэрэгтэй байна” гэв.
Шинэ
“Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.
Шинэ
Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад 29 байгууллагын 126 төрийн албан хаагч хамрагджээ.
Сургалтын үеэр ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, дэд хороодын уялдаа холбоог сайжруулах тухай санал солилцсон байна.