БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Нэг. Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:
- Барилга, хот байгуулалт
- Зам тээвэр
- Уул уурхай, олборлолт
- Эрчим хүч
- Цахим хөгжил, мэдээлэл технологи
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
- Боловсрол судлал
- Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
- Боловсролын сэтгэл судлал
- Олон улсын харилцаа
Гурав. Бүртгэл
БҮРТГЭЛ 2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 08-НИЙ ӨДРӨӨС 4 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 10:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд
- Анги удирдсан багш эсвэл сургуулийн тодорхойлолт;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн жагсаалтын хамт
- 12 дугаар анги сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн тодорхойлолт
- Сүүлийн семестрийн дүнгийн тодорхойлолт (Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцаж буй иргэнд хамаарна.)
- Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспорт;
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
- Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас бөглөх, ХДХВ ба ДОХ-ын шинжилгээ өгсөн байх /Англи эсвэл Орос хэл рүү орчуулах/
Англи хэл дээрх өргөдлийн маягтийг Энд дарж татаж авна уу.
Орос хэл дээрх өргөдлийн маягтийг Энд дарж татаж авна уу.
Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд
- Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
- Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
- Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи эсвэл Орос хэл дээр 600 үгээс цөөнгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах.)
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспорт;
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
- Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас бөглөх, ХДХВ ба ДОХ-ын шинжилгээ өгсөн байх /Англи болон Орос хэл рүү орчуулах/
Англи хэл дээрх өргөдлийн маягтийг Энд дарж татаж авна уу.
Орос хэл дээрх өргөдлийн маягтийг Энд дарж татаж авна уу.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 7012-0939 дугаараас лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
---oOo---