БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад 25 иргэн суралцуулна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Ашигт малтмалын баяжуулалт
  • Уул уурхайн ашиглалт, техник, технологи
  • Зам гүүрний барилга
  • Байгууламжийн инженер
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Барилга хот байгуулалт
  • Биологи, биотехнологи
  • Мэдээллийн технологи
  • Тусгай хэрэгцээт боловсролын багш
  • Химийн инженерчлэл
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Хүнсний инженерчлэл
  • Газрын тосны хайгуул, боловсруулалт
  • Хог хаягдлын боловсруулалт ба менежмент
  • Сувилахуй
  • Био анагаах ухаан
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Мал эмнэл зүй

Тавигдах шаардлага 

Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны иргэн

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны иргэн