21 аймаг болон нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сургалтад хамрагдлаа. Сургалтын үеэр боловсролын салбарт хоол, хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, орон нутгийн түвшинд шийдвэрлэсэн арга, сайн туршлага, асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар зөвлөлдөв.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Боловсрол, шинжлэх ухааны сайд инновацийн тэтгэлэг хүртсэн докторуудад нэрэмжит шагналаа гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйБүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний үндэсний хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааг дүгнэх хэлэлцүүлэг өнөөдөр болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд оролцлоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газартай хамтран нийт ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт жендэрийн талаарх суурь ойлголт, мэдлэг олгох, сургуулийн орчинд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, сурагчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах чадвар олголоо.
ДэлгэрэнгүйОдоогоос жил хагасын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх болон сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, ерөнхий боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцож байв.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хороо хуралдлаа. Хурлаар төслийн 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр, 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
ДэлгэрэнгүйМатематикийн хоцрогдол арилгах хөтөлбөр туршиж байгаа 6 сургуулийн нэг нь Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль юм. 1541 сурагчтай энэ сургуульд өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны сайд ажиллав. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын түвшинг тогтоогоод хүүхэд бүр хоцрогдол үүссэн тэр ангиасаа эхлэн математикийн хичээлээ нөхөж үзэж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сурагчид ашиглах боломжтой боллоо.
ДэлгэрэнгүйТөв азийн их сургуулиудын cтартап генератор хөтөлбөр нь эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөрийн салбарын нийгмийн болон аж ахуй нэгжийн бодит асуудлуудыг шийдвэрлэх замаар практик, бизнес эрхлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх их сургуулиудын бүтэн цагийн оюутнуудын дундах өрсөлдөөнт инновацын тэмцээн юм. Хөтөлбөрийн хүрээнд Цахиурын хөндий болон CAREC бүсийн олон улсын мэргэжилтнүүд оролцогчдод цуврал воркшоп, заавар зөвлөгөө өгөх ба хөтөлбөрийн төгсгөлд шилдэг оролцогчдод мөнгөн шагнал, сертификат олгох юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банк Монголын боловсролын салбар дахь дараагийн хамтын ажиллагааны эхлэл болгож энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан юм.
Дэлгэрэнгүй21 аймаг, 9 дүүргийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд болон төсвийн мэргэжилтнүүд “Үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт, арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтыг БШУЯ-аас зохион байгуулж, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэл хийв.
ДэлгэрэнгүйБШУЯ, E Mongolia Академи, АШУҮИС хамтран энэ өдөрлөгийг зохион байгуулсан юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна.
Дэлгэрэнгүй