card

Цаг үе, үйл явдал

ТЭГШ ХАМРАН СУРГАХ ЗАМААР БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

ТЭГШ ХАМРАН СУРГАХ ЗАМААР БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг БШУЯ-наас хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ШАВ ТАВИЛАА

ЭНЭТХЭГ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ШАВ ТАВИЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС МЕДАЛЬ ХҮРТСЭН СУРАГЧДАД НЭРЭМЖИТ ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС МЕДАЛЬ ХҮРТСЭН СУРАГЧДАД НЭРЭМЖИТ ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид, удирдсан багш нарт нэрэмжит шагналаа гардуулан өгөв. Өнгөрсөн онд олон улсын олимпиадаа Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын 5 төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн.

Дэлгэрэнгүй

"ГОВИЙН БАГАЧУУД" ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Үндэсний топ аж ахуйн нэгж Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж зуны туршид тохижилт, засвар, үйлчилгээ хийсэн. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авч байна. Говь компани 1500 ажилтантай, ажилтнууд нь 2-5 настай 500 хүүхэдтэй юм байна.

Дэлгэрэнгүй
Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛОО ЭКСПОРТЛОХ АНХНЫ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ

Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛОО ЭКСПОРТЛОХ АНХНЫ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ

Тус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. 80 монгол оюутан энэхүү англи хэлний хөтөлбөрт мөн суралцдаг. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.

Дэлгэрэнгүй
ААВЫНХАА АЖИЛЛАЖ БАЙСАН СУРГУУЛИЙГ ҮР ХҮҮХДҮҮД НЬ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЛАА

ААВЫНХАА АЖИЛЛАЖ БАЙСАН СУРГУУЛИЙГ ҮР ХҮҮХДҮҮД НЬ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЛАА

Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулж байна.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байсан тогтолцоог халахад төрийн болон төрийн бус байгууллагууд нягт хамтран ажилласан.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлгэрэнгүй
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ

ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ

Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудтай үе шаттайгаар уулзалт зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албаны төлөөлөл оролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтарч хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, шийдвэрийн талаар хэлэлцэв.

Дэлгэрэнгүй
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЭГДҮГЭЭР ШАТНЫ БҮРТГЭЛД НИЙТ 113,474 ХҮҮХЭД ХАМРАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЭГДҮГЭЭР ШАТНЫ БҮРТГЭЛД НИЙТ 113,474 ХҮҮХЭД ХАМРАГДЛАА

БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир, Боловсролын мэдээллийн технологийн төвийн дарга Ц.Тодгэрэл нар   нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэл, хуваарилалт дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
ЧАНАРТАЙ СУРГАЛТ-БҮТЭЭЛЧ ТҮНШЛЭЛ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

ЧАНАРТАЙ СУРГАЛТ-БҮТЭЭЛЧ ТҮНШЛЭЛ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтнууд хичээлийн жилийн эхэнд зөвлөлдөж байна.

Дэлгэрэнгүй
БШУ-Ы САЙД МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО 

БШУ-Ы САЙД МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх нартай уулзлаа. Монголын Оюутны холбооны удирдлагуудын зүгээс их, дээд сургуулиудын сургалтын чанар, орчин, дотуур байрын хүрэлцээ, оюутанд үзүүлж буй боловсролын болон бусад нийгмийн үйлчилгээг чанаржуулах талаар сайдад уламжлав.

Дэлгэрэнгүй
ХҮҮХДИЙН ХООЛ, ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

ХҮҮХДИЙН ХООЛ, ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар мэргэжлийнхэн зөвлөлдлөө. Энэхүү уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчид болон боловсролын газрын төлөөлөл харилцан санал солилцов.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ШИНЭЧЛЭЛД ЗОРИУЛСАН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ШИНЭЧЛЭЛД ЗОРИУЛСАН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хугацааг сунгах Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар байлцлаа.

Дэлгэрэнгүй
ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ СЭДВЭЭР БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ СЭДВЭЭР БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хичээлийн жилийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй