Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллав.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино.
ДэлгэрэнгүйМэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын бодлого, зохицуулалтын асуудлыг боловсролын салбарт шилжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
ДэлгэрэнгүйГадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.
ДэлгэрэнгүйХарааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг чанаржуулахад салбар дундын цогц хамтын ажиллагаа чухал байна
Дэлгэрэнгүй2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнууд Макаогийн шилдэг 6 их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах боломж нээгдлээ
ДэлгэрэнгүйБШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
ДэлгэрэнгүйӨвөрхангай аймгийн Уянга сумын 1-р сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон санаачлага гарган дэргэдээ хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь 5 гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүллээ. Битүүт дэх зусланг 2 эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьсан байна. 18*8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах 4 байшинтай.
ДэлгэрэнгүйӨвөрхангай аймгийн хэмжээнд 31 сургуульд 23271 сурагч, 48 цэцэрлэгт 8716 хүүхэд хүмүүжиж байна. Тус аймаг 2900 гаруй багш ажилтантай. Цэцэрлэгт хамрагдалт 85.7, ЕБС-д хамрагдалт 92.8 хувьтай байна.
ДэлгэрэнгүйДэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор ирэх хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
ДэлгэрэнгүйГүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуульд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг шинээр нэмж барьснаар бүрэн дунд сургуулийн статуст шилжиж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд шагнал гардууллаа. Боловсролын байгууллагад 36 жил ажилласан С.Норжмааг “Алтан гадас” одонгоор шагнав.
ДэлгэрэнгүйБШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн барилгын ажлын явцыг шалгалаа. Тус цогцолбор нь үндсэн долоон хэсэг барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг үе шаттайгаар мэргэшүүлэн ажиллуулах ажлыг эхлүүллээ
ДэлгэрэнгүйЦэцэрлэгийн 1576 удирдах ажилтан, багш нар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-тай танилцлаа.
Дэлгэрэнгүй














