Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэгт талархал илэрхийллээ.
ДэлгэрэнгүйМэдээ
Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 13-27-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцох юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смиттийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйХөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат” ТӨХХК-ийн хооронд “Технологи дамжуулах лицензийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг БШУЯ-наас хэрэгжүүлнэ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид, удирдсан багш нарт нэрэмжит шагналаа гардуулан өгөв. Өнгөрсөн онд олон улсын олимпиадаа Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын 5 төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн.
ДэлгэрэнгүйҮндэсний топ аж ахуйн нэгж Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж зуны туршид тохижилт, засвар, үйлчилгээ хийсэн. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авч байна. Говь компани 1500 ажилтантай, ажилтнууд нь 2-5 настай 500 хүүхэдтэй юм байна.
ДэлгэрэнгүйТус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. 80 монгол оюутан энэхүү англи хэлний хөтөлбөрт мөн суралцдаг. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.
ДэлгэрэнгүйТөв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байсан тогтолцоог халахад төрийн болон төрийн бус байгууллагууд нягт хамтран ажилласан.
ДэлгэрэнгүйУИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
ДэлгэрэнгүйХичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудтай үе шаттайгаар уулзалт зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албаны төлөөлөл оролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтарч хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, шийдвэрийн талаар хэлэлцэв.
Дэлгэрэнгүй














