Та шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
ДэлгэрэнгүйМэдээний архив
ШУТИС-ийн докторант Ширэндэв овогтой Насанжаргал “Эрдэс болон карбон суурьтай материалын хүнд металл (Сr(VI), Сu(II) ба Рb(II)) шингээх идэвхийн судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйШУТИС-ийн докторант Жаргалсайхан овогтой Намхайноров “Битумт элс, шатдаг занарын химийн найрлага, халууны задралын харьцуулсан судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйТус сургууль 1984 онд “Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 1999 онд “Техник-технологийн коллеж”, 2012 онд “Техник технологийн дээд сургууль” болон өргөжсөн.
ДэлгэрэнгүйСургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулж хамран сургалтыг нэмэгдүүлэн 92 хувьд хүргэв. Сургуулийн өмнөх боловсролын салбарын цогц үнэлгээ хийв. Цэцэрлэгийн багшийн ажлыг гүйцэтгэлээр үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлж, анх удаа багш, байгууллагын гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн үнэлгээг зохион байгууллаа. Цэцэрлэгийн менежментийг сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүллээ.
ДэлгэрэнгүйТөрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүйтөрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх; зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх; зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
ДэлгэрэнгүйЭрдэмтдийн залгамж хойч үе болсон докторын зэрэгтэй залуу судлаачдын бие даан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнд инноваци бий болгоход чиглэсэн докторын дараах судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах уралдаан зарлаж байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгчид “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг”-ийг олгох юм.
ДэлгэрэнгүйЭнэ жил Монгол Улс дэлхийн стартапын экосистемийн үзүүлэлтэд ахиц гаргасан жил байлаа. Дэлхийн стартапыг экосистемийн индексээр манай улс өнгөрсөн жилээс хоёр байраар, анх тус тайланд орж эхэлсэн 2020 оноос хойш нийт 15 байраар урагшилжээ. Дэлхийн топ 100 экосистемийн 79-д, Азидаа 14-р байр, Төв Азийн бүсээс 5-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
ДэлгэрэнгүйҮндэсний хоёрдугаар форумыг энэ өдрүүдэд “МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН СУРГАЛТЫГ ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд өрнүүлж байна. Форумын зорилго нь энэ салбарын бодлогын асуудлуудыг зөвшилцөх, зөвлөмж гаргах, салбарт хэрэгжүүлсэн шинэлэг төслүүд, сайн туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг дэмжих, түншлэлийн шинэ боломжуудыг тодорхойлох, бэхжүүлэх, салбарын нэр хүндийг сайжруулах юм.
ДэлгэрэнгүйШУТИС-ийн докторант Баянжаргал овогтой Сарангол “Зохицуулах үйлчилгээтэй цагаан идээний технологи боловсруулалт” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн T-207 тоот хурлын танхимд болно.
ДэлгэрэнгүйАШУҮИС-ийн АУС-ийн докторант Мандула (MANDULA) “Тархины баганын харвалтын үе дэх залгих үйл алдагдлын сэргээн засал” сэдвээр АУ-ны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйАШУҮИС-ийн АУС-ийн докторант Аламуси (ALAMUSI) “Түнхний үе солих мэс засалд гурван хэмжээст хэвлэх технологи ашигласан судалгаа” сэдвээр АУ-ны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйМУЭИС-ийн докторант Yimo Chen “Iconology-Based Dynamic Development of Art Image” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
ДэлгэрэнгүйМУЭИС-ийн докторант Wei Jian “The Development of Ecological Culture under the Modern Background (A Case of Solon town)” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
Дэлгэрэнгүй






