card

Мэдээний архив

ЭНЭТХЭГТ СУРЧ БУЙ ЛАМХАЙ НАР ГЭРИЙНХЭНДЭЭ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

ЭНЭТХЭГТ СУРЧ БУЙ ЛАМХАЙ НАР ГЭРИЙНХЭНДЭЭ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан тус баг дацан хийдүүдээр явж суралцагч нартай уулзаж, тэдний ахуй амьдралтай танилцах үеэр ламхай нар ар гэрийнхэндээ өөрсдийн бичсэн захидлаа дайжээ.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ЧАДВАР  ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ  БАЙНА

“МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Боловсролын яамнаас салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын дохионы хэлний ур чадварыг хөгжүүлэх, сонсголгүй иргэдтэй дохионы хэлээр харилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) Олон улсын байгууллагын “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн санхүүжилтээр “Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалт”-ыг “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2025-2026/

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2025-2026/

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан (Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл)-ийн хүрээнд бакалавр, докторын хөтөлбөрт тус бүр нэг иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Болгар Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно. Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврт 3 оюутан, магистрт 4, докторт нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Дэлгэрэнгүй
СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧИД ТЕХНОЛОГИ АШИГЛАН ЭНГИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧИД ТЕХНОЛОГИ АШИГЛАН ЭНГИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Боловсролын сайд П.Наранбаяр Нийслэлийн Ерөнхий боловсролын 29-р сургуулийн хүүхэдүүдэд Chromebook гардууллаа. Тус сургуульд нийслэл болон орон нутгийн сонсгол, хэл ярианы онцлог, хэрэгцээтэй хүүхдүүд суралцдаг. Энэ үеэр тэрбээр тус сургууль болон 116 дугаар сургуулиудын үйл ажиллагаа, дотуур байрнуудтай танилцав.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН “EDU-HR” КЛУБ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН “EDU-HR” КЛУБ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын салбарт хүний нөөцийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчид болон залуу боловсон хүчний төлөөллөөс бүрдсэн боловсролын салбарын хүний нөөцийн “EDU-HR” клуб шинээр байгуулагдан анхны хурлаа хийлээ.

Дэлгэрэнгүй
ДУНДГОВЬ АЙМАГТ “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СОЛИЛЦОЛОО

ДУНДГОВЬ АЙМАГТ “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СОЛИЛЦОЛОО

Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд туршлага солилцох үйл ажиллагаа Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Боловсролын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дундговь аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дундговь аймгийн 15 сумын ерөнхий боловсролын 19 сургуулийн захирал, менежер, хоол зүйч, тогооч нараас гадна Говьсүмбэр аймгийн Боловсролын газар, 5 сургууль, 3 цэцэрлэг, 1 политехник коллежийн хоол зүйч, тогооч нар нийт 71 хүн оролцлоо.

Дэлгэрэнгүй
АЖЛЫН ХЭСЭГ АНХНЫ ХУРАЛАА ХИЙЛЭЭ

АЖЛЫН ХЭСЭГ АНХНЫ ХУРАЛАА ХИЙЛЭЭ

Засгийн Газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, боловсролын салбарт авч хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлого, арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм.

Дэлгэрэнгүй