Салбарын статистик мэдээлэл
Шинэ
2026-08-17
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2026-08-17
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2025–2026 оны хичээлийн жилд нийт 20,576 суралцагч төгссөн нь өмнөх хичээлийн жилийнхээс 105 суралцагчаар буюу 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Нийт төгсөгчдийн 7,365 нь мэргэжлийн боловсролын 3 жилийн, 9,124 нь мэргэжлийн боловсролын 1 жилийн, 2,120 нь техникийн боловсролын 1.5 жилийн, 461 нь техникийн боловсролын 3 жилийн анги, харин 1,506 суралцагч мэргэжлийн сургалт буюу богино хугацааны сургалтыг тус тус төгссөн байна.
Шинэ
2025-11-27
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН
2025-11-27
Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 42 буюу 60.0 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.0 хувь нь хувийн өмчийнх байна.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 41 584 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,163 буюу нийт ажиллагчдын 55.8 хувийг эзэлж байна.
Шинэ
2025-07-01
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2025-07-01
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 20,681 суралцагч төгсөж, өмнөх оноос 2151-аар буюу 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 3 жилийн ангийг 6,566 суралцагч, 1 жилийн ангийг 9,120 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,711, 3 жилийн ангийг 448, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 2,836 суралцагч тус тус төгссөн байна.
Шинэ
2024-12-30
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН
2024-12-30
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын 69 сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 41 буюу 59.4 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.6 хувь нь хувийн өмчийнх байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 40,906 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,140 буюу нийт ажиллагчдын 55.2 хувийг эзэлж байна.
Шинэ
2024-08-20
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2024-08-20
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 18,530 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 1410-аар буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 2.5 жилийг 6,611 суралцагч, 1 жилийн ангийг 9,402 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,725, 3 жилийн ангийг 508, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 284 суралцагч тус тус төгссөн байна.

