Гадаадад суралцах
Шинэ
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн докторант Ү.ТИАНБАО(WU, TIANBAO / CHN) “Хятад улсын монгол хэлт хэвлэл мэдээллийн хэрэгсэл: уламжлал ба шинэчлэл” нэг сэдэвт бүтээлээр Сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн II байрны 220 тоот өрөөнд эхэлнэ.
Шинэ
МУИС-ИЙН ШУС-ИЙН Улс төр судлалын тэнхимийн докторант Сүхбаатарын Жавхлан “Парламентын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах асуудалд” сэдвээр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр улс төр судлалын докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал МУИС-ийн 1 дүгээр байрны №320 тоотод 16:00 цагт болно.
Шинэ
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Шинэ
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын улс төр судлалын тэнхимийн докторант Цэдэн овогтой Бямбачулуун “Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” /Ховд аймгийн жишээн дээр/ сэдвээр 2023-оны 05 дугаар сарын 11-ны өдөр Улс төр судлалын докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах хурал МУИС-ийн хичээлийн 1 дугаар байрны 320 тоот танхимд 13:00 цагаа болно.
Шинэ
МУБИС-ийн НХУС-ийн гадаад хэл шинжлэлийн докторант Menggentuya “A transitivity analysis on William Golding’s Lord of the Flies from the perspective of systemic functional linguistics” сэдвээр Хэл шинжлэлийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 5-р сарын 5-ны өдрийн 14.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 4-р байрны 402 тоот өрөөнд болно.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван