Гадаадад суралцах
Шинэ
2023-03-23
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
2023-03-23
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Шинэ
2023-03-23
“ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ, МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
2023-03-23
Инновацийн тухай хуулийн 7.1.14 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4, 3.6 дах заалтыг үндэслэн “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ын төсөл болон технологи дамжуулах төв, хамтын оффистой байгуулах гэрээний төсөлд санал авч байна. Та бүхэн журам болон гэрээний төсөлтэй танилцан саналаа uribold@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Шинэ
Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Шинэ
2023-03-17
ЕБС-ИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2023-03-17
Ерөнхий боловсролын сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бий болгох замаар сурагчдыг аюулгүй, эрүүл хүнсээр хангахаар зорьж байна.
Шинэ
2023-03-17
“МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН УХААНЫ БОЛОВСРОЛЫН ЧАДАВХ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ГЭРЭЭ СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
2023-03-17
Японы элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ болов.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван