Гадаадад суралцах
Шинэ
Дотоод хэргийн их сургуулийн докторант Норовсамбуугийн Бадраа нь “Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах арга зүй” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14:00-16:00 цагт их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд нээлттэйгээр зохион байгуулагдана.
Шинэ
СУИС-ийн докторант Б.Даваа “Монголын театрын урлагийн ганцаарчилсан ярианы төрөл зүйлийн онцлог, хөгжлийн асуудлууд” сэдвээр Урлаг судлалын доктор (Ph. D)-ын зэрэг хамгаална. Соёл урлаг судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023. 04.20-ны өдрийн 14:00 цагт СУИС-ийн Төв байрны Эрдмийн өргөөнд (222 тоот) болно.
Шинэ
2023-03-24
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
2023-03-24
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа
Шинэ
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр зарлав. Энэ хүрээнд:
Шинэ
Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу тус журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан технологи дамжуулах төв, 2.3-т заасан шаардлагыг хангасан хамтын оффисыг хамтран ажиллахыг урьж байна.
Дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд нь доорх баримт бичгийг бүрдүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлнэ үү.
Гэрээ байгуулах хүсэлт
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Үйл ажиллагааны танилцуулга
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсхүл 3-аас доошгүй жилийн түрээсийн гэрээний хуулбар
Хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван