Гадаадад суралцах
Шинэ
2026-02-13
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ СЭЛГЭН БОЛОН ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР (НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР)
2026-02-13
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны
шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн
4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн
холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан
тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Шинэ
Боловсролын салбарын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт
Шинэ
2026-02-10
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ СЭЛГЭН БОЛОН ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
2026-02-10
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Боловсролын яамны дараах сул орон тоонд байгууллагын нэгж дотор болон төрийн бусад байгууллагаас сэлгэн, шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч холбогдох баримт бичгийг цахим шуудангаар ирүүлнэ үү.
Шинэ
2026-02-06
"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ8 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"-ын төсөлд санал авч байна
2026-02-06
Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 тогтоолд хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулан санал авахаар цахимд байршуулж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа i) Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн “үл ялгаварлах” зарчим, ii) Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд сайн засаглалын зарчим, iii) Төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зарчмыг баримтлан дараах нэмэлт өөрчлөлийг оруулахаар хуулийн төслийг боловсруулсан.
a. Баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх тогтолцоог
b. Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарын уялдаа холбоог хангах,
c. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний явц, үр дүнг хяналт шинжилгээ хийхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих үзүүлэлт болон хоол үйлдвэрлэлийн үр нөлөөг үнэлж, үр дүнг мэдээллийн санд оруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг тусган боловсруулав.
Хуулийн төслийн талаар саналаа Dulamkhand@moe.gov.mn хаягт ирүүлнэ үү.
Шинэ


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван