Гадаадад суралцах
Шинэ
2025-11-27
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН
2025-11-27
Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 42 буюу 60.0 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.0 хувь нь хувийн өмчийнх байна.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 41 584 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,163 буюу нийт ажиллагчдын 55.8 хувийг эзэлж байна.
Шинэ
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 900 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 717 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 183 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 63,422 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 39,126 буюу 61.7 хувь үндсэн багш байна.
Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 суралцагч суралцаж байгаагийн 378,408 буюу 46.2 хувь нь бага ангид / I-V/, 290,628 буюу 35.4 хувь нь дунд ангид /VII-IX/, 150 871 буюу 18,4 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрийн 1023 бүлэгт 4241 суралцагч суралцаж байна.
Шинэ
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1399 байгууллагад 9182 бүлгийн 258 849 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 36464 байгаагийн 10298 (28.2%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1399 байгууллагын 1046 нь төрийн өмчийн, 353 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 248 801 нь үндсэн сургалтад, 10048 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 20-иор нэмэгдэж, төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо 33-аар цөөрсөн байна.
Шинэ
2025-11-25
"СУРГУУЛИЙН ХООЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ХЯНАЛТЫН ЖУРАМ "-ын төсөлд санал авч байна
2025-11-25
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.6-д заасан "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам"-ын төсөлд нээлттэй санал авахаар танилцуулж байна. Журмын төсөлд таны ирүүлэх санал чухал тул Dulamkhand@moe.gov.mn цахим хаягаар бидэнд саналаа ирүүлнэ үү.
Шинэ
2025-11-25
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТОГЛООМ НААДГАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ын төсөлд санал авч байна
2025-11-25
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТОГЛООМ НААДГАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ын төсөлд санал авч байна
Та бүхэн шаардлагын төсөлтэй танилцан саналаа Gantugs@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван