Гадаадад суралцах
Шинэ
Анагаах ухааны докторын зэрэг хамгаална
Шинэ
2021-11-29
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА БАРИЛАА БҮХ ТҮВШИНД ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
2021-11-29
Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өнгөрсөн жилүүдэд Монголд өрнөсөн 16 хоногийн аян ЖСХ-ийн тархалтын нөхцөл байдал, хүчирхийлэгчид хариуцлага тооцож, хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчин бий болсон талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс эхлээд суурь шалтгааныг ойлгуулахад чиглэж байв. Аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч ирсэн. Энэ жилийн аяныг ЖСХ хүн бүхэнд хамаатай асуудал гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.
Шинэ
Дотоод хэргийн их сургуулийн докторант Б.Цогтбаатар “Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийг нотлох ажиллагаа”, докторант Я.Цэлмэн “Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийн нотолгоо” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаална.
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-16:00 цагт их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
Шинэ
45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.
Шинэ
Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ардын Засгийн газрын хурлын шийдвэрээр анх байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Богд хааны зарлигаар батлуулсан билээ.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван