Мэдээ мэдээлэл
Шинэ
2021-06-29
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ 69,2 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЛЭЭ
2021-06-29
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн 69,2 хувийн саналаар дэмжлээ.
Шинэ
2022-06-10
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН ХАРЬЯА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АСУУДЛААР “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2022-06-10
Уулзалтын үеэр Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургууль байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулах, ТЭЗҮ боловсруулах, санхүүжүүлэх, өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Шинэ
2022-06-10
“ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАЛГАРЛАА
2022-06-10
Уралдаан нь өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хөгжлийг хангах, олимпын боловсрол, соёл, үнэт зүйлийг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 600 гаруй мянган сурагчид оролцсон юм.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яам, МҮОНРТ оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний шилдэг инженерүүдийг чадавхжуулах зорилгоор “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна. Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Шинэ
Орхон аймгийн боловсролын салбарт
“БАГШ” дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ тусган хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой.
2021-2022 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгийн 84 бүлэгт 42 багшийг хоёр ээлжийн багшаар ажиллуулж байна.
12 дугаар анги төгсөгчдийг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор “Боловсрол” академитай хамтран E-LAB хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
2022-2023 оны хичээлийг жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилготой “ ТЭГШ БОЛОМЖ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р сургуулиуд "Moodle систем", 5, 13-р сургуулиуд "Их нүүдэл" системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг хэрэгжүүлснээр цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн.
Мэргэшсэн 11 сэтгэл зүйч төрийн өмчийн 9, хувийн хэвшлийн 2 сургуульд ажиллаж, 2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171 багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт, нөлөөллийн ажил хийсэн.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа