Мэдээ мэдээлэл
Шинэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар боллоо.
“2026 оныг Боловсролын жил болгон зарласнаар бид боловсролыг улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон үзэж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх болно.
Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм”гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргажээ.
Шинэ
Шинэ
Монгол Улсын Их Сургуулийн докторант Эрдэнэцогтын Одбаяр нь “Олон талт дипломат ажиллагаа ба бага улсын гадаад бодлогод олон талт дипломат ажиллагааны гүйцэтгэх үүрэг ач холбогдол: Монгол Улсын жишээн дээр хийсэн судалгаа” сэдвээр Улс төр судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаална.
Шинэ
БОЛОВСРОЛЫН САЙД БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Шинэ
Боловсролын сайдын 2025 оны тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын яам болон Хөрөнгийн менежментийн төвөөс хамтран “Хүннү болон Хархорум хотод Сургалт–эрдэм шинжилгээ–үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахад их сургуулиудын оролцоо” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад төрийн өмчийн их сургуулиудын ректор, проректор болон холбогдох албан тушаалтнууд оролцож, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан цогцолбор байгуулах боломж, оролцооны хэлбэр, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.
Шинэ
2025-05-23
МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ САЙЖИРЧ, БНХАУ-ААС “ХЭВИЙН” АНГИЛАЛД БАГТЛАА
2025-05-23
Монгол Улсад суралцаж буй БНХАУ-ын иргэн оюутнуудын боловсролын чанар, сургалтын нөхцөлийн талаар БНХАУ-ын Боловсролын солилцооны үйлчилгээний төв (CSCSE) 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр чанарын үнэлгээ, шалгалт хийжээ.
Шалгалтын дүнг үндэслэн CSCSE 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын 8 их, дээд сургуулийг “хэвийн” ангилалд багтааснаа албан ёсоор мэдэгдэв. Энэ нь эдгээр сургуулиудын дипломыг Хятадын тал албан ёсоор хүлээн зөвшөөрөх, оюутнууд нь өөрийн улсад боловсролын зэрэг үнэлүүлэхэд асуудалгүй болохыг илтгэж байна.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа