Мэдээ мэдээлэл
Шинэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар боллоо.
“2026 оныг Боловсролын жил болгон зарласнаар бид боловсролыг улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон үзэж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх болно.
Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм”гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргажээ.
Шинэ
Өргөтгөсөн хэмээн онцолсон нь уг хуралд яам болон харьяа байгууллагын холбогдох албан тушаалтануудаас гадна есөн дүүргийн Боловсролын газрын дарга нар биечлэн, 21 аймгийн Боловсролын газрын дарга нар цахимаар оролцлоо.
Хурлыг нээж Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгож байгаатай холбогдуулан хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, ойрын хугацаанд анхаарах асуудалуудаар чиглэл, үүрэг даалгавар өглөө.
Шинэ
Күмон нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд тус бүрд түвшинд нь тохирсон сургалт, явуулж чадахаасаа эхлээд алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой Японд алдартай хөтөлбөр юм.
Шинэ
Шинэ
Боловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-иуд хамтран ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежуудад “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинэ
Архангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа