ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ДэлгэрэнгүйЭХ ХЭЛНИЙ БАЯРЫН ӨДӨР…
Дэлгэрэнгүй2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай. Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэнэ. Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм. “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30-15:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын урилгаар Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 17-20-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
ДэлгэрэнгүйТөрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн явцад тулгамдсан, шийдэл хүлээж буй, цаашид анхаарах асуудлаар санал солилцох техникийн зөвлөлдөх уулзалт боллоо.
ДэлгэрэнгүйБоловсрол хувьсан өөрчлөгдөж танхимаас гадна цахим сургалтаар сурагчдад боловсрол олгох хэрэгцээ шаардлага дэлхий нийтийн өмнө тулгарч байна.
ДэлгэрэнгүйСонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургууль 3 мянга гаруй сурагчтай. Сурагчдынхаа математикийн хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор Сураад платформтой хамтран жиллаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурлаа. Энэ төлөвлөгөөнд бага насны хүүхдийн цогц хөгжил, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол, хоол шим тэжээл, өсвөр үе, цахим шилжилт зэрэг чиглэлээр 22 ажлыг зохион байгуулахаар тусгасан юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
ДэлгэрэнгүйБоловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн.
ДэлгэрэнгүйТоргоны зам дагуух улс орнуудын түүх, соёлын баялаг өвийг судлах зорилгоор 1988 онд энэ хөтөлбөрийг бий болгосон. Ойн хүрээнд “Торгоны замууд, олон талт байдал, хэлэлцээ, ба энх тайван” сэдэвт олон улсын форум, “Торгоны замын залуу судлаачдын тэтгэлэг” шинжлэх ухааны симпозиум, “Торгоны зам залуусын нүдээр” фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйБНСУ-ын Засгийн Газрын тусламжаар “Мэдээлэл, Хо“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛНЭлбооны Технологийн Сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төсөл 2019 оноос хэрэгжиж байна. Төсөл 6 сая ам. долларын өртөгтэй. Төслийг хэрэгжүүлэгч нь КОЙКА олон улсын байгууллага юм.
ДэлгэрэнгүйБоловсролын нийгмийн ажилтны үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийх;
Дэлгэрэнгүй