Энэрэлийн түүчээ төрийн бус байгууллага 2012 онд байгуулагдаж дэргэдээ хүслийн ордон цэцэрлэгийг нээсэн байна. Тус цэцэрлэг нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч боловсролын болон сэргээн засах үйлчилгээг үзүүлдэг.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Монгол Япон 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жил, Монгол Улсад ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн томилж эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Жайка олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой уулзлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсад багшлах боловсон хүчин бэлтгэн эхэлж, бүх ард түмнээ соён гэгээрүүлэх, нийтээр нь бичиг үсэгт сурган өнөөгийн боловсрол, соёл, нийгмийн хөгжлийн суурийг тавьсан Багшийн сургууль байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 66 дугаар чуулган болж байна. Тус чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” буцалтгүй тусламжийн төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын Ерөнхий газарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар зөвлөлдөж байна. Дотуур байрын орчин нөхцөл, суралцагчийн эрх, хамгаалал, олон улсын туршлага, сайн жишээ, тулгамдсан асуудал ба шийдэл гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар зөвлөлдөж байна. Зөвлөгөөний эхний илтгэлд багтсан 2022-2023 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээллээс хуваалцаж байна. Энэ мэдээллээс дотуур байрын эрэлт хэрэгцээ багийн болон сумын төвд маш их байгааг харж болно. Монгол Улсын хэмжээнд ЕБС-д суралцаж байгаа нийт сурагчийн 5,1 хувь нь дотуур байранд амьдарч байна.
ДэлгэрэнгүйДотуур байрын суралцагчийн эрх, хамгаалал, аюулгүй байдал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг эхэллээ. Дээд боловсролын байгууллагуудын дотуур байрын ажилтнууд МУБИС-ийн байранд зөвлөлдөж байна.
ДэлгэрэнгүйБага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр Боловсролын чанарын шинэчлэл төслийг хэрэгжүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр Дэлхийн банк, Боловсролын чанарын шинэчлэл төслийн нэгжийн багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд төслийн хэрэгжилт, үр дүн манай улсын боловсролын системд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар харилцан санал солилцов.
Дэлгэрэнгүй“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар ирэх 11 дүгээр сард төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон улсад “Хамтарсан судалгаа-бизнес түншлэл” уулзалт, семинар зохион байгуулах асуудлаар зөвлөлдөв.
ДэлгэрэнгүйGPE буюу боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.
Дэлгэрэнгүй“Инженер, технологийн дээд боловсрол” MJEED төслийн хүрээнд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд 4.1 сая ам.долларын үнэ бүхий 73 нэр төрлийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.
Дэлгэрэнгүй“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 58 улсын 1000 гаруй оролцогчид авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм. Манай улсын тухайд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд өрсөлдөж байна.
Дэлгэрэнгүй“ГЭРТЭЭ ТУРШЪЯ” ТББ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, ХИМИ, ФИЗИК, БИОЛОГИЙН хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "ГЭРТЭЭ ТУРШЪЯ" төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Дэлгэрэнгүй