Үндэсний зөвлөлийг боловсрол шинжлэх ухааны сайд ахалж байгаа бол 8 яамны төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл гээд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй юм.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн. Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын судалгааны үндэсний хүрээлэн анх удаа бүх түвшний боловсролын хөтөлбөрүүдэд нэгдсэн дүн шинжилгээ хийж дууслаа. Хичээлээр дамжуулан суралцагчдад олгож байгаа чадамжийг судлахдаа олон улсын үзүүлэлтүүдтэй ч харьцуулсан байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын багш, удирдлагуудын төлөөлөл өнөөдөр “Сургуульд суурилсан менежмент”-ийн талаар харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.
ДэлгэрэнгүйТайландын Хаант Улсын Charoen Pokphand Group Co., Ltd нь холдинг компанийн мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү байгууллага нь 100 жилийн түүхтэй ба 8 бизнесийн чиглэлийн 14 охин компанитай бөгөөд 300,000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй️"Боловсролын салбарын төсвийн шинэчлэл" уулзалт зөвлөгөөнийг Баян-Өлгий аймагт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйУулзалтын үеэр Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургууль байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулах, ТЭЗҮ боловсруулах, санхүүжүүлэх, өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр харилцан тохиролцлоо.
ДэлгэрэнгүйУралдаан нь өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хөгжлийг хангах, олимпын боловсрол, соёл, үнэт зүйлийг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 600 гаруй мянган сурагчид оролцсон юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, МҮОНРТ оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний шилдэг инженерүүдийг чадавхжуулах зорилгоор “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна. Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйОрхон аймгийн боловсролын салбарт “БАГШ” дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ тусган хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой. 2021-2022 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгийн 84 бүлэгт 42 багшийг хоёр ээлжийн багшаар ажиллуулж байна. 12 дугаар анги төгсөгчдийг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор “Боловсрол” академитай хамтран E-LAB хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. 2022-2023 оны хичээлийг жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилготой “ ТЭГШ БОЛОМЖ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р сургуулиуд "Moodle систем", 5, 13-р сургуулиуд "Их нүүдэл" системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг хэрэгжүүлснээр цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн. Мэргэшсэн 11 сэтгэл зүйч төрийн өмчийн 9, хувийн хэвшлийн 2 сургуульд ажиллаж, 2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171 багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт, нөлөөллийн ажил хийсэн.
ДэлгэрэнгүйУулзалт, сургалтад Дархан-Уул аймгийн 250 гаруй багш, ажилтан оролцож байна. Сургалтаар Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл Багш нарын цалин хөлс, хувьсах зардал Хичээл практикийн зардал Эрүүл мэндийн үйлчилгээ Дата багц зэрэг мэдээллийг өгч байна. Дархан-Уул аймагт 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 1 төв, 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймаг “Боловсрол-2032” хөтөлбөр “Оюунлаг Дархан” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” хөгжүүлэх хүрээнд үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, багш нарт боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформын талаар мэдээлэл өгч байна.
Дэлгэрэнгүй“Төсвийн шинэчлэл 2022” уулзалт, сургалт Дорнод аймагт үргэлжилж, 200 гаруй багш ажилтан хамрагдлаа. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Төсвийн шинэчлэл Хууль, эрх зүйн шинэчлэл 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог Чанарын үнэлгээний тогтолцоо
Дэлгэрэнгүй