card

Цаг үе, үйл явдал

МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШИЛД ТУЛГУУРЛАСАН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ОЛГОНО

МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШИЛД ТУЛГУУРЛАСАН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ОЛГОНО

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 76 байгууллага бий. Эдгээр нь нийт 3944 багш, ажилтантай. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, ямар бодлого, шийдвэрийг гарган ажиллаж байгаа талаар салбарын сайд болон холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

Дэлгэрэнгүй
СУРАГЧДЫН XIX ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛ УЛС АНХ УДАА ОРОЛЦОНО

СУРАГЧДЫН XIX ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛ УЛС АНХ УДАА ОРОЛЦОНО

Сурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022 энэ сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Олимпийн наадамд манай улс анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорино. Монголын сургуулийн спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй

"БАГШ" КАРТЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой. “Монголын инновацийн 7 хоног-2022” 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркт болно.

Дэлгэрэнгүй
ЕБС-ИУДЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА    

ЕБС-ИУДЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА    

“Ёс зүйн жил-2022”-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах нь” сургалтыг БШУЯ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙГ ҮЕ ТЭНГИЙНХЭНТЭЙ НЬ СУРГАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙГ ҮЕ ТЭНГИЙНХЭНТЭЙ НЬ СУРГАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Харин сургуулийн насны 1800 орчим хүүхэд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа юм. Эдгээр хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлээр салбарын яамны зүгээс Боловсролын багц хуульд тодорхой заалтыг тусгаж, сургалтыг орчныг сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын багш, боловсон хүчнийг бэлтгэх, энгийн хүүхдүүд, үе тэнгийнхэнтэй нь сургах орчныг бүрдүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг ажлуудыг хийж байна.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН V НААДАМ” -ЫН ХААЛТЫН ЁСЛОЛ БОЛЛОО

“МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН V НААДАМ” -ЫН ХААЛТЫН ЁСЛОЛ БОЛЛОО

Монголын оюутны спортын V наадамд 29 их, дээд сургуулийн 1607 оюутан тамирчин спортын 10 төрлөөр амжилтай оролцлоо.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

Тэтгэлгийн бүртгэлээр гадаадын их, дээд сургуульд суралцахаар докторын хөтөлбөрт 4, магистрын хөтөлбөрт 73 иргэн материалаа ирүүлсэн. Үүнээс эхний шатны буюу дэлхийн топ 100 сургуулийн аль нэгд тэнцсэн, IELTS-н 7 оноотой байх ёстой гэсэн шалгуур хангасан 32 иргэн өнөөдөр хоёрдугаар шат буюу ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцож байна. Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эрдэмтэн, докторуудын төлөөлөл оролцон зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН УХААН, МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БАГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

БАЙГАЛИЙН УХААН, МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БАГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр ажлын хэсэг БШУ-ны сайдтай уулзаж, хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа. Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хамтарсан баг энэ сарын 21-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот болон сонгогдсон аймгуудад ажиллаж боловсролын орчин, нөхцөл, хүний нөөц, сургалтын арга барил зэрэгтэй нарийвчлан танилцана.

Дэлгэрэнгүй
БАГШ НАРЫГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ СУРАЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

БАГШ НАРЫГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ СУРАЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн хурал боллоо.

Дэлгэрэнгүй
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАЖ, ЭЛСЭЛТИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРНА

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАЖ, ЭЛСЭЛТИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРНА

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллахдаа их, дээд сургуулиуд, МСҮТ, политехникийн коллежийн удирдлагуудтай уулзлаа.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд өнөөдөр мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг тус тусын сургууль дээр зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Барилгын политехник коллежийн нээлттэй өдөрлөгт оролцлоо.

Дэлгэрэнгүй
ОРОН НУТГИЙН СУРАГЧИД УР ЧАДВАРЫН ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БАЙНА

ОРОН НУТГИЙН СУРАГЧИД УР ЧАДВАРЫН ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БАЙНА

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 суманд амжилттай хэрэгжиж байна. Төслийн явцын үр дүнг оролцогч талууд хамтран хэлэлцэж байна. 2023 он хүртэл үргэлжлэх төсөлд 6 мянган хүүхдийг хамруулна.

Дэлгэрэнгүй

"ДЭЛХИЙН МОНГОЛ ЗАЛУУС" МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ.

Дэлгэрэнгүй
ДАРХАН ДАХЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

ДАРХАН ДАХЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа.

Дэлгэрэнгүй