card

Шинжлэх ухааны статистик

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2023 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2023 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны  А/71 дүгээр тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын захиргааны 10 маягтаар тус салбарын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийт төрийн болон хувийн өмчийн 63 байгууллагаас хүлээн авч боловсруулан албан ёсны статистикийн мэдээллийн 11 маягтад нэгтгэсэн.

Дэлгэрэнгүй
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны  А/71 дүгээр тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын захиргааны 10 маягтаар тус салбарын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийт төрийн болон хувийн өмчийн 62 байгууллагаас хүлээн авч боловсруулан албан ёсны статистикийн мэдээллийн 11 маягтад нэгтгэсэн.

Дэлгэрэнгүй
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН 2016-2020 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН 2016-2020 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

2020 оны байдлаар ШУТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм, шинжилгээний 68 байгууллагын 53 (77.9%) нь төрийн өмчийн, 15 (22.1%) нь хувийн өмчийн байгууллага байна. Харин Эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага 31 (45.6%) байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт 2020 онд нийт 6926 хүн ажиллаж байгаагийн 3973 (57.4%) нь эмэгтэй ажиллагчид байгаа бол нийт ажиллагчдын 6109 (88.2%) нь үндсэн, 5033 (72.7%) нь судлаачид, нийт судлаачдын 1536 (30.5%) нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Нийт ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор 153, боловсролын доктор 1697, академич 64, профессор 369, дэд профессор 564 байна.

Дэлгэрэнгүй