Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/316 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу Дэлхийн шилдэг их сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
ДэлгэрэнгүйЖил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 200-300 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулна. Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд 150 иргэнийг бакалаврын хөтөлбөрт суралцуулна.
Дэлгэрэнгүй