Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Франц улсын Элчин сайдын яам, Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын яам, Бордугийн их сургуультай хамтран туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМэдээ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйTОПИК шалгалт гэж юу вэ? Хаанаас зохион байгуулдаг вэ? Хэзээ зохион байгуулах вэ? Асуултад БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди хариулт өглөө
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
ДэлгэрэнгүйМонголын өнцөг булан бүрд ажилладаг шилдэг багш нарын бэлтгэсэн хичээлүүдийг нийслэл, аймаг, сумын төв гээд хаана ч амьдарч буй хүүхэд үзэх боломжийг Medle.mn платформ олгож байна. Энэ бол Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын мэдээллийн технологийн төвийн хөгжүүлж буй багш, сурагчдыг холбох зорилго бүхий боловсролын цахим контентын сан юм.
ДэлгэрэнгүйГачууртын САА-н малчдын хүүхдүүдэд зориулж 1987 онд байгуулсан 63 дугаар цэцэрлэг нь 6 бүлэгт , хамран сурах тойргийнхоо 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Мөн хувийн цэцэрлэгийн байрыг түрээсэлж, тойргийнхоо 100 хүүхдийг нэмж хамруулснаар нийтдээ 340 хүүхэд цэцэрлэгийн үндсэн сургалтаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм. Уг цэцэрлэг ашиглалтад орсноор тойргийн цэцэрлэгийн насны нийт 680 хүүхдийн 440 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа.
ДэлгэрэнгүйЭлсэлтийн ерөнхий шалгалтыг 2021.07.01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээснийг өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаныхан “Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төсөл, мөн нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт менежмент” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй “Зүүн Азийн Залуучуудын наадам-2023”, “Олон Улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг хүлээн авах Спортын цогцолборын төслийн барилгын ажлын явцыг шалгалаа.
Дэлгэрэнгүй














