"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя-2022" аян Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр "Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
ДэлгэрэнгүйМэдээ
МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. Сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдаж, туслах багш нар өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, МУБИС-ийн захирал О.Алтангоо нараас батламжаа гардан авлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
ДэлгэрэнгүйБаянзүрх дүүрэг өнөөдрийн байдлаар сургуулийн насны 87605, цэцэрлэгийн насны 35277 хүүхэдтэй. Дүүргийн хэмжээнд 254 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүрэгт жилд 1730 хүүхэд шилжилт хөдөлгөөнөөр нэмэгддэг байна. Өдөр ирэх бүр нэмэгдэж буй эдгээр хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүрэг, нийслэл, БШУЯ, УИХ-ын түвшинд хамтран ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүй"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулья -2022" аяны дөрөв дэх арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа "Тогтвортой хөгжлийн зорилго-Шинэ сэргэлтийн бодлого" сэдвийн хүрээнд болж байгаа юм.
ДэлгэрэнгүйЭнэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарт 50 орчим мянган багш ажилладаг. Тэдний 541 нь зөвлөх зэрэгтэй юм. Зөвлөх багш нар өмнө нь сургуулийнхаа хэмжээнд ажиллаж, залуу багш нарт дэмжлэг үзүүлдэг байсан бол энэ цар хүрээг өргөжүүлж байна. Тиймээс зөвлөх багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүллээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
ДэлгэрэнгүйТайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яам болон Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейгээс жил бүр зохион байгуулдаг “Шинжлэх ухаан, технологийн яармаг”-т Монголын үндэсний оньсон тоглоомын үзүүлэнг дэлгэв.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНСУ-ын Дежон хотын Боловсролын газрын дарга Сүль Донг Хо болон төлөөллийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд 2-5 насны 141.023 хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34.486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдав.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хаалт өнөөдөр боллоо. Энэхүү хуралд 15 орны 155 судлаачид Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
ДэлгэрэнгүйХүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн хоёр ч бүтээн байгуулалтын ажилтай сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ.
Дэлгэрэнгүй














