Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Боловсролын салбарын хурдасгуур (Education Accelerator) санаачилга болон 2023 онд болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм.
ДэлгэрэнгүйМэдээ
“Дэлхийн ур чадвар” 46 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ оны 10-11 дүгээр сарын хооронд 15 оронд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид 61 мэргэжлээр өрсөлдөнө.
ДэлгэрэнгүйОХУ-ын тэргүүлэх 20 их, дээд сургуулийн төлөөлөгчид Улаанбаатар хотод болох “ОРОСЫН ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН VII ҮЗЭСГЭЛЭН-2022”-д оролцохоор ирэх гэж байна. Улаанбаатар дахь Русский Дом тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажиллаж байна. Үзэсгэлэн энэ сарын 6-9-ний өдрүүдэд болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен нар холбогдох төлөөллийн хамт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын анхны дээд боловсролын байгууллагуудын нэг АШУҮИС энэ өдрүүдэд 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр болж тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байсны төлөөх шагнал гэж салбарын сайд тодорхойлсон юм.
Дэлгэрэнгүй“Medle” нь орон даяар онлайнаар сургалт зохион байгуулах Монголын анхны цахим сургууль юм. Цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцана.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр цэцэрлэгийн I шатны цахим бүртгэлийн үр дүн, II шатны цахим бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113654 байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, дэлхийд нэр хүнд бүхий академик мэдээллийн сан болох Springer Nature-тай хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн салбар AJE болон Research Square-тай хамтран “Өндөр чансаатай сэтгүүлд хэвлүүлэхэд судалгаагаа төлөвлөх нь” сэдэвт онлайн сургалтыг зохион байгуулав.
ДэлгэрэнгүйБаянгол дүүргийн 20 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын замын урд хэсэг сүүлийн 20 орчим жил төрийн өмчийн нэг ч цэцэрлэггүй байв. Энэ орчимд цэцэрлэгийн насны 750 хүүхэд байдаг. Өмнө нь хувийн нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 50-60 хүүхэд хамрагддаг байсан бол үлдсэн хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд 4-6 км явж хамрагддаг байжээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны сантай хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, шинжлэх ухаан, технологи, инноваци, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдэд зориулсан цахим семинарыг зохион байгууллаа. Сургалтад нийт 55 гаруй албан хаагч хамрагдлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн хэд хэдэн хувилбарыг бий болгосон. Түрээсийн, салбар, байгууллагын цэцэрлэгүүд үе шаттайгаар нээгдэж хүүхдүүдээ хүлээн авсаар байна. Улаанбаатар хотын захын хороод болон гэр хорооллын дунд Өргөө цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн.
ДэлгэрэнгүйУулзалтаар БШУЯ-наас хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “Байгаль-Эх” лицей сургууль, Францын “Мишле” лицей сургуультай хамтран ажиллахаар болов. Гэрээ байгуулагдсанаар 10 жилийн хугацаанд жил бүр хоёр монгол сурагч “Мишле” лицей сургуульд суралцана.
ДэлгэрэнгүйЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаагийн хурлыг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.
Дэлгэрэнгүй














