card

Мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН ХАРЬЯА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АСУУДЛААР “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН ХАРЬЯА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АСУУДЛААР “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Уулзалтын үеэр Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургууль байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулах, ТЭЗҮ боловсруулах, санхүүжүүлэх, өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Дэлгэрэнгүй
“ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАЛГАРЛАА

“ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАЛГАРЛАА

Уралдаан нь өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хөгжлийг хангах, олимпын боловсрол, соёл, үнэт зүйлийг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 600 гаруй мянган сурагчид оролцсон юм.

Дэлгэрэнгүй
“РОБОКОН-2022”-ЫН АВАРГУУД ТОДОРЛОО

“РОБОКОН-2022”-ЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Боловсрол, шинжлэх ухааны яам, МҮОНРТ оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний шилдэг инженерүүдийг чадавхжуулах зорилгоор “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.

Дэлгэрэнгүй
АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН 2 ДУГААР ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН 2 ДУГААР ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна. Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй
“ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ 2022” УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ 2022” УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Орхон аймгийн боловсролын салбарт “БАГШ” дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ тусган хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой. 2021-2022 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгийн 84 бүлэгт 42 багшийг хоёр ээлжийн багшаар ажиллуулж байна. 12 дугаар анги төгсөгчдийг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор “Боловсрол” академитай хамтран E-LAB хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. 2022-2023 оны хичээлийг жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилготой “ ТЭГШ БОЛОМЖ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р сургуулиуд "Moodle систем", 5, 13-р сургуулиуд "Их нүүдэл" системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг хэрэгжүүлснээр цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн. Мэргэшсэн 11 сэтгэл зүйч төрийн өмчийн 9, хувийн хэвшлийн 2 сургуульд ажиллаж, 2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171 багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт, нөлөөллийн ажил хийсэн.

Дэлгэрэнгүй
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Уулзалт, сургалтад Дархан-Уул аймгийн 250 гаруй багш, ажилтан оролцож байна. Сургалтаар Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл Багш нарын цалин хөлс, хувьсах зардал Хичээл практикийн зардал Эрүүл мэндийн үйлчилгээ Дата багц зэрэг мэдээллийг өгч байна. Дархан-Уул аймагт 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 1 төв, 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймаг “Боловсрол-2032” хөтөлбөр “Оюунлаг Дархан” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” хөгжүүлэх хүрээнд үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛТНУУДЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛТНУУДЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

“Төсвийн шинэчлэл-2022” уулзалт Завхан аймагт үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сургалт зохион байгуулав. Сургалтад 260 гаруй төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
ХЭНТИЙ АЙМГИЙН БАГШ НАР ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД САНАЛАА ТУСГАЖ, ХАМТДАА ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ХЭНТИЙ АЙМГИЙН БАГШ НАР ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД САНАЛАА ТУСГАЖ, ХАМТДАА ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, багш нарт боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформын талаар мэдээлэл өгч байна.

Дэлгэрэнгүй
2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ 30 ХУВИАР БУУРУУЛНА

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ 30 ХУВИАР БУУРУУЛНА

“Төсвийн шинэчлэл 2022” уулзалт, сургалт Дорнод аймагт үргэлжилж, 200 гаруй багш ажилтан хамрагдлаа. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Төсвийн шинэчлэл Хууль, эрх зүйн шинэчлэл 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог Чанарын үнэлгээний тогтолцоо

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургуульд 13395 хүүхэд суралцаж, 1120 багш, ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллага энэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авчээ. Аймгийн МСҮТ нь 1985 онд Дорнод аймгийн барилгын ТМС-ийн салбар хэлбэрээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 2,5 жилээр 16 мэргэжлээр, 1 жилээр 8 төрлийн сургалт явуулж байна

Дэлгэрэнгүй
БШУЯ “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

БШУЯ “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

Энэ өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам “Хүүхдийн өрөө”-гөө нээлээ. Аав ээжийнхээ ажил дээр ирсэн хүүхэд багачууд хүүхдийн өрөөнд тухлан амарч, тоглох, хичээлээ хийх зэргээр цагийг өнгөрүүлэх боломж бүрдэж байна.  

Дэлгэрэнгүй
БШУЯ ТАВДУГААР САРД...

БШУЯ ТАВДУГААР САРД...

БШУЯ ТАВДУГААР САРД...

Дэлгэрэнгүй
ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЯПОН УЛСЫН ПРОФЕССОРУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЯПОН УЛСЫН ПРОФЕССОРУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

БШУ-ы сайд түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр ажилладаг, туршлагатай профессоруудыг урьж, хамтарч ажиллахыг хүслээ. Японы талаас ч энэ чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй
БШУ-Ы ДЭД САЙД Г.ГАНБАЯР СУРАГЧДЫН XIX ОЛИМПТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БШУ-Ы ДЭД САЙД Г.ГАНБАЯР СУРАГЧДЫН XIX ОЛИМПТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сурагчдын XIX олимпийн наадам болох “Гимназиад-2022”-т Монгол Улс анх удаа оролцож, жүдо бөхийн 57 кг-д Д.Номин барилдаж, хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон баг тамирчдыг БШУ-ы сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭНЭ

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭНЭ

Архангай аймагт төрийн өмчийн нэг МСҮТ, хоёр хувийн МСҮТ бий. Архангайн МСҮТ нь 50 жилийн түүхтэй. 450 хүүхдийн хичээлийн байр, 250 хүүхдийн дотуур байртай, долоон чадамжийн төвтэй хотхон хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь 70 хувьтай. МСҮТ-ийн удирдлагын зүгээс спорт заал болон хоолны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Дэлгэрэнгүй