“Боловсролын шинэчлэл”-2022 4 дүгээр сарын 22-25 өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйМэдээ
Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72,693 хүүхдийн 38,000 нь хотод, 34,000 хүүхэд хөдөө, орон нутагт байна. Үүний 20,000 нь малчдын хүүхдүүд. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээгээ авдаг. Энэ удаагийн авч хэрэгжүүлэх бодлого бол хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье л гэж байгаа юм. Төрийн цэцэрлэгийн хүрэлцээг дэмжье, тухайн тойргийн хувийн цэцэрлэгүүдийн багтаамж, хүчин чадлыг 100 хувьд хүргэе, хүүхэд харах үйлчилгээг дэмжье гэдэг бодлого барьж байна.
ДэлгэрэнгүйИргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 минут хүртэл сунгалаа.
ДэлгэрэнгүйСургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 305 мянган хүүхэд байгаагаас 76 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмж нийслэлд хамгийн том асуудал болж байгаа юм. Тиймээс дараах 10 хувилбарыг танилцуулав. ✅ Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ✅ Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх ✅ Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах ✅ Байгууллагын цэцэрлэгийг дэмжих ✅ Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих ✅ Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх ✅ Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх ✅ Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал дэмжлэг үзүүлэх ✅ Хүүхэд харах үйлчилгээг дэмжих ✅ 2 настай хүүхдүүдэд хувьсах зардал олгох
ДэлгэрэнгүйАзийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭнэ удаад ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн багш, удирдлага, нягтлан бодогчоос гадна Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны төлөөлөл хувьсах зардал тооцох, зарцуулах аргачлалд суралцав.
ДэлгэрэнгүйАливаа улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нэвтэрснээр эрүүл мэндийн салбар нь хөгжлийн хувьд шат ахих боломж бүрддэг болохыг олон улсын туршлага баталж байна. Сургалт-судалгаа-эрдэм шинжилгээг хамтруулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилдэг байна.
Дэлгэрэнгүй“ОЮУТАН-ЦЭРЭГ”-ҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ, ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ, ХҮМҮҮЖИЛТЭЙ ЭХ ОРОНЧ ИРГЭН БОЛОН ТӨЛӨВШИЖ БАЙНА
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм.
ДэлгэрэнгүйАхмад багш нарын сургалт боллоо
ДэлгэрэнгүйЭлсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ хичээлийн жилээс ЭЕШ-ыг 2 удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангаж байна. Шалгалтын өмнө юуг анхаарах талаар цуврал зөвлөгөөг бид хүргэж байх болно. Эхний зөвлөгөөг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн сургалтын менежер, Монгол улсын зөвлөх багш Б.Уламбаяр та бүхэнд хүргэх болно.
ДэлгэрэнгүйМонголын Технологийн коллежийн үндэсний холбооноос 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А.Ганбаярын нэрэмжит " ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД" онол практикийн III бага хурлыг зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйБШУЯ-наас Сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээр боловсруулж буй бодлогын баримт бичиг, Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрийн төслийг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлгийн дүнд “Бага насны хүүхдийн цогц хөгжил” боловсролын сүлжээ байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британий Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавченскийг хүлээн авч уулзлаа. Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйХарааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулах зорилготой ажлын хэсэг байгуулагдлаа
Дэлгэрэнгүй














