Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар боловсролын суурь хуулиудыг шинэчилж, анх удаа Боловсролын үндэсний зөвлөл байгуулсан. Тус зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид, их дээд сургууль, сурагч, оюутны төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцдог. Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Сургуулийн өмнөх боловсрол” болон “Бага боловсрол”-ын сургалтын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйФото мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 39 оюутан суралцахаар боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Хөтөлбөрийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сарын хугацаанд нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, олон шатны хэлэлцүүлэг, экспертүүдийн дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэн сайжруулсан байна.
ДэлгэрэнгүйАзийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Боловсролын яамны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн Удирдах хорооны 27 дугаар хурал хуралдлаа. Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилт, үр дүнг 2025 оны эхний хагас жилийн байдлаар хэлэлцэж, дүгнэлээ. Төсөл нь одоогийн байдлаар 7 сургууль, 14 цэцэрлэгийг барьж өргөтгөн цахим ангиудыг байгуулахын зэрэгцээ шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангажээ.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Боловсролын яам, Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургууль, Гандантэгчэнлин хийдтэй хамтран БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа. Төгсөлтийн арга хэмжээнд Энэтхэг улсад шавилан сууж буй лам нар болон тэдний багш нар цахимаар оролцсон бөгөөд зарим суралцагчийн боловсролын баримт бичгийг эцэг эх, асран хамгаалагчид нь төлөөлөн гардан авлаа.
ДэлгэрэнгүйДээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэх" төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Итали улсын Палермо хотод зохион байгуулагдлаа. Сургалт "Багшийн боловсрол дахь Европын холбооны тогтолцоо ба Европын бодлогын механизмын тойм" сэдвийн хүрээнд явагдсан юм. Сургалтад Монгол, Итали, Румын улсын төслийн багууд оролцсон. Монголын талаас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үндэсний судалгааны хүрээлэн, “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, “Дархан” дээд сургууль, “Хангай” дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.
ДэлгэрэнгүйОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын Их Сургуульд “Монгол хэл, соёлын төв”-ийг албан ёсоор нээлээ.
Дэлгэрэнгүй“Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд орос хэлний багш нарын ур чадварыг үе шаттайгаар Оросын Холбооны Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиилах юм.
ДэлгэрэнгүйОросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт 2025 оны 07 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Чуулга уулзалтыг Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И. Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар нээж үг хэлэв. Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ: 2024 оны 12 дугаар сард Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 26 дугаар хуралдааны хэрэгжилтийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдан, хуралдаанд оролцогчдод амжилт хүсэж, хэлэлцүүлэгт үр бүтээлтэй оролцохыг уриаллаа.
ДэлгэрэнгүйДундговь аймаг “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн нийт 271 сая төгрөгийн санхүүжилтээр 40 багц аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжийг худалдан авч, аймгийнхаа бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зарим дотуур байр, Политехник коллежийн дотуур байранд хүлээлгэн өглөө. Ингэснээр бага ангийн сурагчид хоолны аяга, тавгаас үүдэх халдварт өвчин, хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл ТББ, Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон бусад хамтрагч байгууллагуудтай хамтран , “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” -ыг өнөөдөр зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБЗС-ийн санхүүжилтээр гадаадад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт.
Дэлгэрэнгүй