card

Мэдээний архив

“РОБОКОН-2022”-ЫН АВАРГУУД ТОДОРЛОО

“РОБОКОН-2022”-ЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Боловсрол, шинжлэх ухааны яам, МҮОНРТ оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний шилдэг инженерүүдийг чадавхжуулах зорилгоор “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.

Дэлгэрэнгүй
БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЯРИЛЦЛАГЫН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЯРИЛЦЛАГЫН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн иргэд ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцох бөгөөд БНСУ-ын Илвүү сангаас ярилцлагад оролцох иргэдэд дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр хүргүүлж болно. Хугацаа: Ярилцлагын шатны сонгон шалгаруулалт 2022.06.14-ний Мягмар гарагт 10:00~12:00 цагийн (Солонгосын цагаар ) хооронд зохион байгуулагдана. Байршил: Сэжун институт сангийн байр, Улаанбаатар хот Хэрэв та ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад биечлэн оролцох боломжгүй тохиолдолд цахимаар/ Zoom платформ/ оролцох боломжтой. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БНСУ-ЫН ILWOO САН

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

МУЭИС-ийн докторант Уртнасан овогтой Цэрэндолгор "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх боломжийг судалсан нь (Оюутнуудын жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06-р сарын 23-ны өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

МУЭИС-ийн докторант Jixigema "БНХАУ-ын морин спортын сургалтын арга зүйн судалгаа (ӨМӨЗО-ны Эвэнк хошуу ба Хянган аймгийн Ажил мэргэжлийн сургуулиудын жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06-р сарын 23-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.

Дэлгэрэнгүй
АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН 2 ДУГААР ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН 2 ДУГААР ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна. Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

МУБИС-ийн докторант Намжилмаагийн Энхтайван “Монгол авдрын хийц урын судалгаа” сэдвээр Урлаг судлалын доктор (Ph.D) зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06-р сарын 8-ны 14:00 цагт СУИС-ийн Төв байрны 222 тоотод (Эрдмийн өргөө) зохион байгуулна. СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Дэлгэрэнгүй
“ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ 2022” УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ 2022” УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Орхон аймгийн боловсролын салбарт “БАГШ” дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ тусган хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой. 2021-2022 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгийн 84 бүлэгт 42 багшийг хоёр ээлжийн багшаар ажиллуулж байна. 12 дугаар анги төгсөгчдийг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор “Боловсрол” академитай хамтран E-LAB хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. 2022-2023 оны хичээлийг жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилготой “ ТЭГШ БОЛОМЖ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р сургуулиуд "Moodle систем", 5, 13-р сургуулиуд "Их нүүдэл" системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг хэрэгжүүлснээр цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн. Мэргэшсэн 11 сэтгэл зүйч төрийн өмчийн 9, хувийн хэвшлийн 2 сургуульд ажиллаж, 2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171 багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт, нөлөөллийн ажил хийсэн.

Дэлгэрэнгүй
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Уулзалт, сургалтад Дархан-Уул аймгийн 250 гаруй багш, ажилтан оролцож байна. Сургалтаар Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл Багш нарын цалин хөлс, хувьсах зардал Хичээл практикийн зардал Эрүүл мэндийн үйлчилгээ Дата багц зэрэг мэдээллийг өгч байна. Дархан-Уул аймагт 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 1 төв, 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймаг “Боловсрол-2032” хөтөлбөр “Оюунлаг Дархан” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” хөгжүүлэх хүрээнд үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛТНУУДЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛТНУУДЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

“Төсвийн шинэчлэл-2022” уулзалт Завхан аймагт үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сургалт зохион байгуулав. Сургалтад 260 гаруй төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
ХЭНТИЙ АЙМГИЙН БАГШ НАР ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД САНАЛАА ТУСГАЖ, ХАМТДАА ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ХЭНТИЙ АЙМГИЙН БАГШ НАР ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД САНАЛАА ТУСГАЖ, ХАМТДАА ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, багш нарт боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформын талаар мэдээлэл өгч байна.

Дэлгэрэнгүй
2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ 30 ХУВИАР БУУРУУЛНА

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ 30 ХУВИАР БУУРУУЛНА

“Төсвийн шинэчлэл 2022” уулзалт, сургалт Дорнод аймагт үргэлжилж, 200 гаруй багш ажилтан хамрагдлаа. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Төсвийн шинэчлэл Хууль, эрх зүйн шинэчлэл 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог Чанарын үнэлгээний тогтолцоо

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургуульд 13395 хүүхэд суралцаж, 1120 багш, ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллага энэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авчээ. Аймгийн МСҮТ нь 1985 онд Дорнод аймгийн барилгын ТМС-ийн салбар хэлбэрээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 2,5 жилээр 16 мэргэжлээр, 1 жилээр 8 төрлийн сургалт явуулж байна

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

"Орон нутаг дахь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг судалсан нь (Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. МУЭИС-ийн докторант Даваа овогтой Баярмаа "Орон нутаг дахь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг судалсан нь (Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06-р сарын 16-ны өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно. Олон улс судлал, удирдахуйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл

Дэлгэрэнгүй