Засгийн газрын 3-р байранд нэвтэрч буй иргэдийг бүртгэх болон албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд нэвтрэлтийн орох, гарах урсгалтай бүртгэлийн автомат хаалга нийлүүлж суурилуулах ажилд техникийн тодорхойлолтын дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна
ДэлгэрэнгүйМэдээний архив
2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой гарч байгаа түгээмэл асуултуудад дараах байдлаар хариулт өгч байна.
ДэлгэрэнгүйСүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Мэдээллийн мөрөөр тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно. Хууль, журам зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно.
ДэлгэрэнгүйНийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна. Үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэд гэр бүлийн хүмүүсээсээ хол байгаа бол яаралтай холбогдоно уу. Холбогдож чадахгүй байх, үер усны гамшгаас хойш чимээ сураггүй байгаа бол 101 болон 105 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйНийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байна
ДэлгэрэнгүйАНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов.
ДэлгэрэнгүйЭнэ шилжилт хөдөлгөөн болон барилгажилтаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Мөн орон сууцны хорооллын шинэ төлөвлөлтүүд нь дотроо сургууль цэцэрлэгээ шийддэггүй байдлаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн хүртээмж буурч байна. Хувийн сургуулиуд тус дүүрэгт хамгийн олон байдаг ч төлбөр өндөртэй учир хүссэн хүүхэд бүр элсэн суралцах боломжгүй юм.
ДэлгэрэнгүйБаянгол дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. 3 ээлжийг шийдвэрлэх ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэр асуудал нь хүндэрч байгаа сургууль цэцэрлэгийн удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж дундын шийдлийн талаар хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйСудалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар эцэслэн батлагдсан Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудыг хүлээн авах ёслолын болон хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах “Боловсролын шинэ сэргэлт” арга хэмжээг зохион байгуулах үйлчилгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна
Дэлгэрэнгүй“Боловсролын цахим мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журам”-ын төслийг боловсруулан санал авч байна. Та бүхэн саналаа dunjinnamdag@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар батлагдсан Боловсролын багц хуулийг хүлээн авах “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд боловсролын бүх түвшний байгууллагуудад гардуулах Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай, Дээд боловсролын тухай хууль тус бүрийн хүндэтгэлийн сав, баглаа боодлыг бэлтгэхтэй холбогдуулан үндэсний үйлдвэрлэлийн модон хийц бүхий бүтээгдэхүүнийг дараах техникийн тодорхойлолтын дагуу бүтээгдэхүүн тус бүрд үнийн саналыг bolormaa.p@mecs.gov.mn хаягт ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйТөрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйFR-02: School and Kindergarten Furniture, and Equipment
Дэлгэрэнгүй