Гадаадад суралцах
Шинэ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эхний жилийн 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордов.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд их, дээд сургуулийн чанарыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах, оюуны хулгай, хуурамч дипломтой тэмцэхээ мэдэгдсэн.
Шинэ
2022-12-20
БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ 3200 БАГШ, 1300 СУРАГЧ ХАМРАГДАВ
2022-12-20
Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний үндэсний хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааг дүгнэх хэлэлцүүлэг өнөөдөр болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд оролцлоо.
Шинэ
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Цагаан-Өвгөний Уранцэцэг “Шатахууны нөөцийн эрсдэл, бууруулах боломж” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагт тус сургуулийн “Сүдээдэй” танхим (Хичээлийн I байрны 212 тоот)-д болно.
Шинэ
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Уламбаярын Мөнхбат “Цацрагийн хөнөөлөөс цэрэг, цэргийн обьектыг хамгаалах арга зам” сэдвээр “Цэргийн удирдлага” мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагт тус сургуулийн “Сүдээдэй” танхим (Хичээлийн I байрны 212 тоот)-д болно.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван