Гадаадад суралцах
Шинэ
2022-10-13
Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургуулийн тэтгэлэг
2022-10-13
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100%-ийн тэтгэлэгт хамруулан суралцуулна.
Шинэ
МУИС-ийн докторант Ганбатын Мягмар “Монгол Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн үнэт зүйлсэд нийгмийн X, Y, Z үеийн онцлог нөлөөлөх нь” сэдвээр Төрийн удирдлагын доктор /Ph.D./-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт Удирдлагын академийн төв байрны 208 тоот танхимд эхэлнэ.
Шинэ
Засгийн газраас 2022 онд боловсрол, шинжлэх ухааны салбартай холбоотойгоор гаргасан бодлого, шийдвэр, хэрэгжилтийг олон нийтийн сүлжээ, цахим сайтуудаар олон нийтэд мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэх ажлыг гүйцэтгэх үнийн саналаа ирүүлнэ үү. Үнийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 13-20-ны өдрийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 1 давхар 110 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Шинэ
ШУТИС-ийн докторант Дүгэрсүрэн овогтой Энхбаатар “Монгол орны нөхцөлд өвлийн бетон цутгалтын технологийн төсөллөлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 10 дүгээр сарын 28-ны 14:00 цагт ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн 604 тоот танхимд болно.
Шинэ
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батална гэж заасны дагуу энэхүү журмыг төслийг боловсрууллаа.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван