Гадаадад суралцах
Шинэ
Боловсролын яам, Их сургуулиудын хөрөнгийн менежментийн төвөөс багш, суралцагчдын ажиллаж суралцах орчныг үе шаттайгаар сайжруулах зорилгоор их сургуулиудын ректор, захирлуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн 2026 оны улсын төсөвт боловсролын салбарт тусгасан хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар, МУИС-ийн ректор Б.Очирхуяг төрийн өмчийн сургуулиудын хөрөнгө,санхүүгийн менежментийг өргөжүүлэх спорт комплекс, 1000 оюутны дотуур байр, дадлагын бааз зэрэг бүтээн байгуулалтын хамтын санхүүжилтийн боломжийг танилцуулж, Яамны Дээд боловсролын газрын төлөөлөл товч мэдээлэл өгөв.
Шинэ
2025-08-25
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа
2025-08-25
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолбор дээр ажиллалаа.
Шинэ
2025-08-21
“Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2025-08-21
Боловсролын сайдын санаачилгаар Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Чингис хаан үндэсний музей хамтран “Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн түүхийн багш, профессорууд, ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш нар, төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл, боловсролын салбарын төрийн захиргааны болон судалгаа, үнэлгээний мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй хүн оролцов.
Шинэ
Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Боловсрол дахь хиймэл оюун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Боловсролын сайд П.Наранбаяр нээж, хиймэл оюуныг боловсролын бодлого, сургалт, үнэлгээ, санхүүжилтэд ашиглах боломжтойг онцоллоо.
Шинэ
“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран боловсруулсан "Шим тэжээлийн тэнцвэртэй цэс" гарын авлагыг хүргүүлж байна.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван