Гадаадад суралцах
Шинэ
2025-07-18
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2025-2026/
2025-07-18
“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус 1 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
Шинэ
2025-07-18
БҮГД НАЙРАМДАХ ХОРВАТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-07-18
Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Хорват Улсын Шинжлэх ухаан, боловсрол, залуучуудын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025/2026 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцах 2 Монгол оюутныг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулна. Сургалт Хорват хэл дээр явагдах бөгөөд тэтгэлэгт нэр дэвшигч 1 жилийн Хорват хэлний бэлтгэлд хамруулна.
Шинэ
Шинэ
Шинэ
Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэх" төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Итали улсын Палермо хотод зохион байгуулагдлаа.
Сургалт "Багшийн боловсрол дахь Европын холбооны тогтолцоо ба Европын бодлогын механизмын тойм" сэдвийн хүрээнд явагдсан юм.
Сургалтад Монгол, Итали, Румын улсын төслийн багууд оролцсон. Монголын талаас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үндэсний судалгааны хүрээлэн, “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, “Дархан” дээд сургууль, “Хангай” дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван